Г.Занданшатар: Туршлагатай, бүлгийн дэмжлэгийг хүлээж чадах хүн хотын дарга болох ёстой

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.     -Засгийн газрын хуралдаанаар онцлох ямар шийдвэр гаргасан бэ? -Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болголоо. Энэ хүрээнд нэлээдгүй ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажилгүйдэл арилна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авснаас дөрвөн хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс худалдан авчээ. Тиймээс төрийн төдийгүй нийт байгууллага, иргэддээ эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бол байгаль орчин, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон чанартай байдаг.  Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын санаачилгаар байгуулсан. Өнөөдөр монгол хонины ноосоор даавуу хийж байна. Монголдоо үйлдвэрлэсэн хүрмийг бид өмсч  байна. Дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар хийж байгаа зэргээр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ  саналыг Засгийн газар дэмжиж байна. Энэ дагуу ноос ноолуур, машин механизм, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэгчдийн холбоод ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан байгаа. -Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн байгууллагууд ямар оролцоотой хэрхэн ажиллах вэ? -Жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, тайлангаа хагас жил, жилийн эцсийн байдлаар Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлд хүргүүлж байх юм. Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай. 2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарсан. Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. -Ерөнхий сайд Хотын даргыг хэзээ батламжлах бол? -Хотын дарга бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судлах туршлагатай, намын бүлгийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой.  Хуулийн дагуу судалж шийдвэрлэнэ. -“Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Засгийн газарт ямар мэдээлэл байна вэ? -“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт,  100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. “Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.31 № 22, 23 (5989, 5990)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21