УИХ-ын даргын сунгаа...

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь  УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай.  Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана. М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой.  Тэд “МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан.  Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна. Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна.  Шадар сайд  Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа.  Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол.  Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр  М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ. Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх.  Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан. Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.31 № 22, 23 (5989, 5990)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21