Я.Санжмятав: 60 тэрбумын хариуцлага У.Хүрэлсүхэд уламжлагдан үлдлээ

2019-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр  /2019.01.29/ гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Хоёр сар гаруй гацсан парламентын гацаа өнөөдөр тайлагдах байх гэж найдаж байна. Гацсан энэ цаг хугацаанд нутгаараа хоёр удаа явж ажиллаж ард түмний санал бодлыг сонслоо. Хөдөө орон нутагт зуд турхан алга. Малчин түмний сэтгэл өөдрөг сайхан байна. Харин бид нарт их санаа нь зовж байна. Учир нь зуд турхан гэдэг чинь Төрийн ордонд, Сүхбаатарын талбай дээр байна шүү гэдгийг хэлж захиж байна. Энэ зудаа хурдан тайлаач гэж байна. Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудалд санал нэг байгаа. энэ бол ганцхан М.Энхболд гишүүнтэй хариуцлага тооцох гэж байгаа асуудал биш. МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг эхлүүлэхгүй бол улс орон буруу тийшээ явчих гээд байгаа учир гарын үсэг зураад яваад байгаа юм. МАН-ыг эв зүйгээ ол, эвтэй бай гэдгийг 2016 онд УИХ-ын үйл ажиллагаа нээгдсэн цагаас л хэлсээр ирсэн. Олдвол өлдөнө гэдэг шиг албан тушаал болон хэн нь их идэх үү гэж булаацалдаж байгаад Монголын ард түмнийг сөхрүүлээд итгэлийг нь алдаад, Монгол төрийн дархлааг муутгах бүх зүйлийг ханатал хийлээ. Та бүхэн цаашдаа Монголын ард түмний итгэлийг дааж явж чадахгүй. Та бүхэн парламентын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталсан. Бараг М.Энхболд гэдэг нэртэй хууль батлаад гарсан. Энэ нь парламентын дархлаанд маш хүнд байдлыг бий болгосон учир цаашдаа энэ асуудлыг сайн бодох ёстой. М.Энхболд чөлөөлөгдсөнөөр цаашдаа 60 тэрбумын асуудлыг цэгцлэх, стратегийн ордуудаас хулгай хийсэн хулгайчид лицензүүдээ буцааж тушаах хүмүүстэй хариуцлага тооцох, ЖДҮС-аас мөнгө мөнгө авсан гишүүдтэй хариуцлага тооцох, 300 гаруй чиглэлийн саналууд буюу шилний цаанаас мөсөн чихэр долоолгож байж саналыг нь авсан ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн та бүхний хариуцлага У.Хүрэлсүхэд уламжлагдан очиж байна. Тиймээс өнөөдрөөс эхэлж Ардчилсан нам болоод Ардчилсан намын гишүүд, танай намын жирийн гишүүдтэй хамтраад, У.Хүрэлсүхээс бүх хариуцлагуудыг нэхэх болно шүү. Ганцхан хүнийг огцруулчихлаа одоо болчихлоо гэдэг асуудал байхгүй. Шударга ёс гэдэг зүйлийг танхимаасаа хэлж, ганц нэг лиценз хурааж аваад, хэдхэн хүнийг АТГ, цагдаа байгууллага дээр дуудаад бүх асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд, олонхийн намын дарга У.Хүрэлсүхтэй дараагийн хариуцлага тооцох асуудлаар ойрын хугацаанд ярих ёстой. Орон нутгийн иргэдтэй уулзаж байхад олонхи болсон МАН чихгүй, нүдгүй толгой болсон. Одоо хөлгүй, гаргүй боллоо. Ардчилсан нам гээд ардчиллыг анх байгуулсан 30 жилийн түүхтэй нам луйварчидтай тэмцэх тэмцлээ хүчтэй болгож өгөөч. Монголын ард түмний нүд, чих болох үүргээ биелүүлээч гэж хэлж байгаа. Тиймээс өнөөдөр энэхүү тэмцлийн эхлэл болгож УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлж байгаа юм” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn     
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21