С.Зоригийг хөнөөсөн хэргийг хааж, ажлын хэсгийг тараасан гэв үү

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг гэж цагдаа, тагнуул нэгдсэн том баг ажиллаж ирсэн байдаг. Тэд 17-18 жил ажин түжин байсны эцэст 2015 онд эхнэр Б.Булганыг нь баривчлан хорьж, Орхон аймгийн гурван иргэнийг гүйцэтгэгч хэмээн шүүхээр яллуулсан. “Захиалагчийг удахгүй зарлана” гэсэн ч таг болсон.  Шүүхээр шийтгүүлсэн гурван иргэний ар гэр “хилс хэрэг тохлоо” хэмээн одоо болтол гомдол тасрахгүй  байгаа. Олон улсын парламентын холбоо “хүн хилсдүүлж, хэлмэгдүүлсэн зүйл байх вий” хэмээн эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Олон нийт одоог хүртэл зохиомол хэрэг гэж үзэн үнэнийг нэхсээр байгаа. Энэ эргэлзээг тайлах ёстой, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй гэсэн байр суурьт УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар хатуу зогсч ирсэн. Гэтэл оны өмнөхөн  улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хуульзүйн байнгын хорооны хуралд мэдээлэл хийхдээ  “Шүүхийн эцсийн шийдвэр гарсан болохоор гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Хэргийг дахин шалгах шаардлагагүй” гэсэн юм.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан  ажлын хэсгийг тараахыг үүрэгджээ. Тэрээр Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд өөрийн биеэр ирж  ийм чиглэл өгсөн аж. Уг нь хэргийг ийм байдлаар хаах учиргүй. Гурван шатны шүүхээр  аллагын гүйцэтгэгч нарыг тогтоогоод ялласан юм чинь үргэлжлүүлээд захиалагчийг олж, илрүүлэн  хэргийг нэгмөсөн мухарлах ёстой.Тэгэхээр ажлын хэсгийг тараах биш харин ч үргэлжлүүлэн ажиллуулж, захиалагчдыг илрүүлэх чиглэл өгмөөр. Ер нь бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний эрчийг сулруулах, тараах, солих, өөрчлөлт оруулах ажил байнга хийгдэж ирсэн гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн аравдугаар сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй  хамтарсан ажлын хэсгийг өөрчлөх ажил  хийгдэж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байв. Тухайлбал, 2014 оноос хойш С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарыг  илрүүлэхэд оролцсон мөрдөгч н.Баттөмөрийг шалтгаангүйгээр үүрэгт ажлаа өгч ажлын хэсгээс гарахыг шаардсан талаар хэвлэлүүд бичиж байсан. Дээр нь тагнуулын нэр бүхий албан хаагчийг Ц.Нямдорж сайд өөрөө хөөж явуулан ажлаас нь халсан тухайгаа телевизийн нэвтрүүлгээр  ярьж байсан. Энэ хэрэгт Ц.Нямдорж сайд хэрхэн хандаж ирснийг хэлсэн хүмүүсийн үг нэгийг сануулж, хоёрыг бодогдуулдаг. Тухайлбал, С.Зориг агсны хамтран зүтгэгчдийн нэг улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Энэ хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Тухайн үед цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт  парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр хамгийн зөв байсан. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг” гэж ярьсан байдаг. ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байв. Энэ бүхний ард М.Энх-Амгалан прокуорын хэлсэн “Б.Булганы хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт хэрэг нээж шалгаж байгаа” гэсэн нь хэзээ хэрхэн ил болох нь асуулт, хүлээлт дагуулж байна. Зарим эх сурвалж “Булган захиалагчаа хэлсэн” гэх  таамгийг дэвшүүлээд байгаа билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.29№ 20 (5987)
Наад Нямдорж чинь 2000 оноос л ХЗДХ сайд болсон. Яг 98 онд байсан нөхөр энэ бүхэнд буруутай. 1998 1999 2000 онуудад байсан ХЗДХ сайдууд гол буруутан. Бүх хэргийг нуухад оролцсон хамтрагчид.
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

6 цаг 10 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

9 цаг 49 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

16 цаг 11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

16 цаг 11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

16 цаг 11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин