Намын даргаа “ичээсэн” нийслэлийн МАН

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН НИТХ-аас Хотын даргад С.Мөнхчулууныг томилуулахаар албан бичгээ хүргүүлсэн ч шийдвэр хараахан гараагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудал дээр нэлээд толгой гашилгаж суугаа биз. Өөрийн ярьдаг шударга ёсны талд зогсч, С.Мөнхчулууныг батламжлах уу. Аль эсвэл анхнаасаа улс төрийн тохироогоор өрсөлдсөн С.Амарсайханыгаа дахин зүтгүүлэх үү. Ардын бөхийг байлах уу, ноёны бөхөд боломж олгох уу гэдэг хүндхэн сонголтыг тэр хийнэ.  Магадгүй энэ удаагийн шийдвэрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн бэ гэдэг нь мэдэгдээд эхэлнэ.  Тэгэхээр Ерөнхий сайд нэлээд болгоомжтой хандаж, шийдвэрээ танилцуулна байх. Ер нь Ерөнхий сайд аа, намын дарга аа ийм байдалд хүргэсэн нь нийслэлийн МАН юм. Тэд намынхаа “Төв хороо” буюу Удирдах зөвлөлийн  гаргасан шийдвэрийг ихэнхдээ сөрж дуугарч байна. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан саналын эсрэг шийдвэрүүдийг тэд гаргаж чадаж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазарыг сонгосон байдаг. Уг нь эрх баригч нам Удирдах зөвлөлөө хуралдуулан Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад дэмжиж явуулсан байдаг. Гэсэн ч нийслэл дээр Су.Батболд Д.Сумъяабазарт ялагдаж, Удирдах зөвлөлийн шийдвэр талаар болж байсан удаатай. Энэ байдал дахиад л Хотын даргын томилгоон дээр гарч ирсэн. Эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг,  харин түүний оронд Р.Дагвыг томилуулах чиглэл өгч, саналаа хайрцаглан НИТХ хуралдсан байдаг. Гэвч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун гишүүдийн олонхийн саналыг авч, сонгогдсон. Энэ нь хэний ч санаанд ороогүй ялалт болсон. Үүнээс харахад Нийслэлийн МАН-д Удирдах зөвлөлийн шийдвэр хамаагүй бололтой. Тэд өөрийн гэсэн дотоод ардчилалтай, амьтай юм байна. Энэ сайн хэрэг шүү.  Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр ардчилсан сонголтыг С.Мөнхчулуунаар дамжуулан баталгаажуулах л үлдээд байна. Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууны хувьд “Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу. Би хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна” хэмээн тайлбар өгсөн билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.24 № 17 (5984)    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21