М.Жиналган: Дотуур байрны багш нарт ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг байдаггүй

2019-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны багш М.Жиналгантай ярилцлаа. Түүнийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан сургалтад ирэхэд нь уулзсан юм.   -Таныг дотуур байрны багшаар олон жил ажиллаж байгаа гэж сонссон? -Би улсад 26 жил ажилласан. Үүнээс сүүлийн 18 жил нь дотуур байрны багшаар ажиллаж байна. Дотуур байрны багш хийхээс өмнө жижүүр, нийгмийн ажилтан хийсэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс дотуур байранд 10-аас дээш жил ажилласан багш нарын сургалтад хамрагдаад ирсэн. -Таны үүрэг болон энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ? -Бид эцэг эх, багш, заримдаа бүр эмч, засварчин, мужаан, нийгмийн ажилтны үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Малчны хүүхдийг жилийн есөн сар дотуур байранд байрлуулдаг. Баян-Өлгий аймаг 29 дотуур байртай ч хүүхдүүд харилцан адилгүй байдаг. Хүүхдүүдийн нэг өдрийн хоолны мөнгө их бага. Тухайлбал, нэг хүүхэд өдөрт 2315 төгрөгийн хоол иднэ. Мөн  хүүхэд хөгжлийн өрөө байдаггүй. Зарим газар байдаг ч мэдээллийн техник хэрэгсэл дутмаг байдаг. Чийрэгжүүлэлтийн өрөө гэж байх ёстой ч манайд байдаггүй. Ер нь хүүхдүүдийг мэдээллээр хангаж өгвөл их сайн байна. Сүүлийн үед бас халуун усны асуудал хүндрэлтэй байгаа. Яамнаас гарч байгаа бүх хууль, тогтоомжийн хэрэгжилт хамгийн түрүүнд дотуур байранд хэрэгждэг. Үүнтэй холбоотойгоор багш нарын үүрэг хариуцлага ч өндөр байдаг. Гэхдээ багш нарын нийгмийн асуудлыг анхаардаг хүн байдаггүй. Ээлжийн амралт цөөхөн, цалингийн шатлал доогуур байдаг. -Нэг хүүхэд өдөрт 2315 төгрөгийн хоол иддэг гэхээр арай чамлалттай санагдаж байна шүү? -Хүүхдүүд өлсч байна гэж хэлдэггүй. Гэхдээ хоолыг нь төрөлжүүлэх хэрэгтэй байна. Одоогийн хүүхдүүд чинь хаана, хэдийд ямар хоол идэх ёстой вэ гэдгээ мэддэг болсон учраас “Багш аа өнөөдрийн хоол ийм байна. Өмнө нь өгч байсан ногоонууд нь багассан байна” гэж хэлдэг. Заримдаа махны үнээс шалтгаалаад хүндрэл гардаг. Махны үнэ өндөр болохоор бусад хүнсийг нь авах боломжгүй болохоор тогооч нар улсаас өгч байгаа мөнгөнд нь тааруулаад л өгдөг. -Таны хариуцдаг байр хэдэн хүүхэдтэй вэ. Та хүүхдүүдтэйгээ хамт байрладаг уу? -88 хүүхэдтэй. 6-18 насны I-XII ангийн хүүхдүүд бий. Нэгдүгээр ангийн найман хүүхэд байгаа. Байранд багшийн өрөө гэж байдаг ч бид хүүхдүүдийнхээ дунд орж юу хийж байгаа зүйлээс нь эхлээд идэж, ууж байгаа бүх зүйлийг хараад, хариуцаж ажилладаг. -Дотуур байрны багш хийх хүнд үү? -Ачаалал ихтэй. Бусад багш шиг найман цаг ажиллаад явахгүй. Дотуур байрны багш бүхэл бүтэн нэг объект хариуцдаг бол бусад багш зөвхөн нэг ангийг хариуцдаг. Улсаас өгсөн норм нормативт хүрдэггүй гээд дотуур байрны багш нарын цалин доогуур байдаг. Дотуур байрны багш нарт ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэв гэж байдаггүй. Багш нар нэг хүүхэд гараа угаахаас эхлээд бүх зүйлийг гардан хийдэг. Мөн хүүхдүүд ахуйн хэрэглээгээр дутмаг байдаг. Хүүхдүүд гэрээсээ гараад есөн сар амьдрахад эвдэрхий орон дээр унтах, хуучирч эвдэрсэн сандал, ширээн дээр сууж хичээл давтах гэх мэт бэрхшээл гардаг. -Хүүхдүүдээ сурч боловсроход нь бусад багштай хэрхэн хамтарч ажиллаж байна? -Хүүхдүүдийн авьяас чадварыг нь хөгжүүлэх, сурлагыг нь ахиулах ёстой. Тиймээс багш нартайгаа хамтарч ажилладаг. Ялангуяа, ангийн багштай нь энэ хүүхдийн энэ нь болохгүй байна, энэ хүүхдэд ийм юм хэрэгтэй байна, ингэмээр байна, тэгмээр байна гэж бие биеэсээ зөвлөгөө авч хамтардаг. Түүнээс байрны хүүхэд гээд багш хаяад явахгүй. Нэгэнт эцэг эхийг нь орлож байгаа юм чинь бүгдийг хийдэг. -Танай сургуульд хэдэн багш ажилладаг вэ? -Өмнө нь би ганцаараа байсан. Манай суманд эрэгтэй, эмэгтэй гэсэн дотуур байрны хоёр багш байдаг. Би эмэгтэй дотуур байраа хариуцдаг. Энэ сараас манайд нэг багш нэмэгдэж байгаа. Хоёр багш байхад их дэмтэй, асуудлаа хамтарч шийднэ. -Та хүүхдүүдтэйгээ хэр нээлттэй ажилладаг вэ? -Би хүүхдүүдтэйгээ их дотно. Нэг өдөр ажилдаа ирэхгүй бол “Багш аа та яасан бэ” гээд залгадаг. -Та хотод багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад ирсэн байна. Ямар ойлголттой болж байна вэ? -Өнөөдрийн сургалтаар дотуур байрны багш нарт хэрэгтэй зүйл ихийг сурч, мэдэж авлаа. Тухайлбал, хүүхдийн сэтгэл судлал, багшийн өдөр тутмын тасралтгүй хөгжлийн талаар мэдлэгтэй болсон. Энд сурч, мэдсэн зүйлээрээ хүүхдүүдтэйгээ ажиллана гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.23 № 16 (5983)    
ЭОТ:Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордод төс

1 цаг 39 мин
Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

3 цаг 7 мин
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

6 цаг 44 мин
Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

6 цаг 57 мин
Герман улс Энэтхэгийг худалдаа, геополитикийн түншээ болгох сонирхолтой байна

Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц Бүгд найрамдах энэтхэг улсыг зорилоо.

11 цаг 14 мин
Э.Энэрэл: Монгол Улс ардчиллын мөн чанарыг илтгэдэг эрхээ эдлэхээс айсан иргэд, хэвлэл мэдээлэлтэй орон байж болохгүй

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн

11 цаг 14 мин
УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилга, Ерөнхий сайд “Цэгцрэх” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв

Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр. УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр брайль үсгээ

11 цаг 14 мин
Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!

Хотын дарга нар иргэдэд хуулийг дагуу эзэмшүүлж, өмчлүүлдэг 0.07 га газар олгохыг бараг дөрвөн жилийн турш

11 цаг 14 мин
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Өчигдөр 15 цаг 43 мин
Р.Чингисийн оронд хурандаа Н.Лхагвасайханыг томилжээ

Хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилжээ

Өчигдөр 13 цаг 19 мин