Баянголчууд Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжлээ

2019-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН-аас санаачлан эрдэмтэн, судлаач, хуульчдын хамтаар Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулснаас хойш монгол орноо хоёр удаа  тойрч,  ард түмэндээ танилцуулан  санал авсан бол нийслэлийн дүүргүүдэд байнга уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн юм. Өчигдөр тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй Дээд хуулийн ажлын хэсэг Баянгол дүүргийн иргэд, ахмад төмөр замчид, оюутан залуустай уулзалт хийлээ. Мөн зарим өрхөөр орж хуулийн төслөө танилцуулсны зэрэгцээ өнөөгийн улс төрийн хямралаас хэрхэн гарах талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв. Өнөөгийн  нийгэмд сөрөг хүчний дуу хоолой болсон  тус намын эрхэм зорилго нь нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдруулахын тулд улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг  тууштай хамгаалж, бэхжүүлэхэд оршиж байна. МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд хуулийн төсөл  үүний илэрхийлэл юм. Засаглалын хямралаас үүдэлтэй  төрд нүүрлэсэн гажуудлыг арилгахад одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Хямралаас гарах гарцыг тэд  байгалийн баялгийг төрийн өмч нэрээр  хэдэн хүн завшдаг явдлыг болиулж, ард түмний мэдэлд, тэдний дундын өмч болгох асуудлыг хөндөж буй юм. Тухайлбал, Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн наймдугаар зүйлийн 8.8-д Бүгд Найрамдах Монгол Улсын газрын хэвлийн, түүний доорх баялаг нь ард түмний дундын өмч мөн гэж тусгасан байна. Учир нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй 1992 оны Ардчилсан Үндсэн хуульд байгалийн баялгийг ард түмний мэдэлд, төрийн өмчид байна  хэмээн хуульчилсан нь өнөөгийн улс төрд төрийн нэр барьж  дээрэм хийх, “Шударга бусын хонгил” үүсэх нөхцөл болж МАНАН бүлэглэл жинхэнэ утгаараа цэцэглэсэн нь сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлаас улам тодорхой болж байна. Энэ байдлаас үүдэн   ард иргэдийн төрд итгэх итгэл жилээс жил буурч  байгааг сонгуулийн ирц тодотгон харуулсаар байгаа билээ. Иймд иргэд МАХН-д итгэл үзүүлж, Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж, төрөө хямралаас, түмэн олноо ядуурлаас гаргахад хамтран зүтгэхээ илэрхийллээ.  

Ш.Доржийхүү: Хоёр намыг тараах хэрэгтэй

-Ээлжилж төр барьж, улс орныг дампууруулж байгаа хоёр том намыг тараах хэрэгтэй. Энэ хоёр нам Монголд байх  хэрэг алга. Хоёр намыг тараасны дараа “Жижиг намууд” гэж ад үзэгддэг бусад улс төрийн хүчин гарч ирэх байх. Гэхдээ юу гарч ирэх нь вэ гэдэг нь бас сонирхолтой. Хэрэв суурь боловсрол сайтай, улс орны төлөө гэсэн чин зүтгэлтэй хүмүүс гараад ирвэл бид тогтолцоогоо ч засаад, засаг төрийн хямралаас ч гарах боломжтой гэж би боддог.  

Д.Лхагва /БГД-ийн IV хорооны иргэн/: Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон

-Миний хувьд төмөр замын салбарт 42 жил ажилласан жирийн иргэн. МАХН-д гишүүнээр элсч, өөрийн хийж байгаа ажилд үнэнч зүтгэж явсан. Сүүлд нам маань хоёр хуваагдахад анх гишүүнээр нь элсч орсон МАХН-д үнэнч үлдсэн. Өнөөдөр Дээд хуулийг боловсруулах ажилд цаг зарж, нарийн судалж, улсын хэмжээнд ажиллаж байгаа улс төрийн хүчин ганцхан МАХН байгаа. Санал санаачилга гаргаж, хүч тавьж ажиллаж байгаагийн хувьд сайн хууль гаргаж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Ер нь бол аль ч нам нь Үндсэн хуулиа өөрчлөх цаг хэдийнэ болсон. Харамсалтай  нь зарим  хийх хүсэлгүй, зарим нь  чадваргүй байдаг бололтой.  

Н.Өлзий: /БГД-ийн VII хорооны иргэн/: Дээд хууль батлагдвал иргэдийн амьдрал дээшилнэ

  -Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгох,  оюутан залуусын сургалтын төлбөрийг төр хариуцдаг болох, ажлын байраар хангаснаар иргэдээ ажилтай, орлоготой байлгах олон заалтууд орсонд талархаж  хүлээж авч байгаа. Энэ хууль батлагдаж хэрэгжвэл иргэдийн амьдрал сайжирч дээшилнэ. Иймд хуулийн төслийг иргэдэд танилцуулж,  санал авч байгааг дэмжиж байна. Батлагдаасай гэж хүсч хүлээж байна.  

Б.Цэрэнбалжид: Төр, засагт итгэл алдарлаа

-Өнөөгийн нийгэм тэр аяараа төр засагтаа итгэл алдарсан. Цаашид хэнд итгэл үзүүлэх вэ, аль намыг сонгох юм бэ. Энэ нь гайгүй юм уу, тэр гайгүй юм уу гээд гаргаад ирэхээр улсын хөрөнгөд гар дүрж, төрийн өмч идэж уусан байх жишээтэй. Тиймээс хэнд нь ч итгэх итгэл алдарсан. МАХН-аас дэвшүүлж байгаа Дээд хуулийг бол дэмжиж байгаа. Төрийн тогтолцооны гажуудлыг засах, улс орны хөгжлийг урагшлуулж,  ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаарх зүйл заалтууд үнэхээр хэрэгжиж чадвал маш чухал юм. Иймд  МАХН-ыг, тэдний санаачлан боловсруулсан Дээд хуулийн төслийг дэмжинэ.  

Д.Бүдрагчаа: Намуудын хоорондох гинжин хэлхээг таслах ёстой

-Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгуулийг шууд санал хураалтаар явуулах нь зүйтэй. Нам доторх болон, нам хоорондын бүлэглэлийг болиулах хэрэгтэй. Биднийг жаахан байхад “Гагнагдсан гинжийг таслахтүн” гэж тоглодог байсан. Тэгвэл өнөөдөр намуудын хоорондох гинжийг таслахтүн гэсэн хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй болжээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.22 №15  (5982)  
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

6 цаг 52 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

10 цаг 32 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

16 цаг 53 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

16 цаг 53 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

16 цаг 53 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин