С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

2019-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хотын даргыг тодруулах НИТХ-ын хурал өнгөрсөн долоо хоногт болж, улс төрд “шинэ салхи” оруулав.  Учир нь эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг,  харин түүний оронд Р.Дагвыг томилуулах чиглэл өгч, НИТХ хуралдсан байдаг. Гэвч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун гишүүдийн олонхийн саналыг авч, Хотын даргаар сонгогдлоо. Намын “төв хороо”-ны шийдвэр ийнхүү нийслэл дээр хана мөргөлөө. Одоо НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах учиртай. Тэгж байж Нийслэлийн Засаг дарга С.Мөнхчулуун тамга, тэмдгээ гардан авч, ажилдаа орно. У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулуун захиалсан хүн нь биш.  Тиймээс батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёс ярьж, улс төрд шинэчлэлийг эхлүүлээд байгаа.  Тэгвэл одоо Нийслэлийн Засаг даргыг батламж эсэх асуудал дээр түүний ам ажлын  зөрүүг харж болох юм. С.Мөнхчулуун нь НИТХ-ын дарга С.Амарсайхантай өрсөлдөж, таван хүний саналын зөрүүтэй Хотын даргаар сонгогдсон.   Түүний ажлын түүхийг харахад ч энэ албан тушаалд тохирохгүй гэх асуудал байхгүй.  Тиймээс У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахгүй бол улс төрийн зорилготой гэж харахаас өөрцгүй. С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар сонгосон  НИТХ-ын тогтоолыг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлэх учиртай.  Харин Ерөнхий сайд хурлыг тогтоолыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай юм. Нэг удаа буцаах эрх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  бий. Тиймээс энэ удаагийн нүүдэл У.Хүрэлсүхийг хэн болохыг харуулна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.21 № 14 (5981)    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21