Ерөнхийлөгчийн хуулийг дэмжиж, ЖДҮ-г шалгах хорооноос татгалзав

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулган өчигдөр бараг 100 хувийг ирцтэйгээр хуралдлаа.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, ЖДҮ-г шалгах түр хороо байгуулах гишүүдийн санал, Үндсэн хуулийн Цэцийн  13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нотариатын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан  журмуудын өөрчлөлтийг хэлэлцэв.  Үүнээс ЖДҮ-г шалгах түр хороо байгуулах саналыг дэмжсэнгүй.  Бусад хуулийн төслүүдийг дэмжиж, холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн  тухайд УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол  УИХ-ын даргыг чөлөөлдөг байх хуулийн зохицуулалтыг  УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд  тусгаад байгаа билээ. Мөн өчигдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирсэн. Гэсэн ч УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын саналаар  түр хугацаагаар хойшлуулсан юм.  УИХ-ын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Аливаа асуудал, хуулийн өөрчлөлтийн асуудал нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчим дээр суурилж гарах ёстой байдаг. Бид хэд хоногийн өмнө Үндсэн хуулиа сахиж мөрдөж эхэлсний 27 жилийн ойг тэмдэглэсэн. Өнөөдрийн энэ хуулийн төсөл зөвхөн нөхцөл байдал гэдэг нэрийн дор эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд өөрчлөлт оруулж байгаа бол хууль дархлаагүй болох, хуульд захирагдах зарчим алга болж байна уу гэж харж байна. Нэг үйл явдал, нэг хүнд зориулж хууль батална гэдэг нь маш том алдаа болж байна. Монголын нийгэмд болохгүй байгаа завхралыг засахын төлөө, хэт их намчирхдаг, тэмцдэг асуудлыг зогсоохгүй бол цаашид хөгжил яриад нэмэргүй болсон.   УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Аливаа хууль үндэслэлтэй байх ёстой. Ийм үндэслэлээр нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн бол гэдэг байдлаар тусгах ёстой. Энэ бол цаанаа 65-ын бүлэг эрх мэдэл булаацалдаж байгаагийн илрэл. Эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх тулалдаан. Үүний цаана шударга ёс гээд байх зүйл байхгүй. Шударга ёсыг хуулиар үндэслэдэг юм. Одоо бид тэр МАНАН бүлэглэлийг нь ярих хэрэгтэй байна. Одоо үнэхээр хошин шогийн хуралдаанаа дуусгаад, хууль ярьж баймаар байх юм. Өнөөдөр оруулж ирсэн хууль чинь үндэслэлтэй баймаар байна.   УИХ-ын дарга М.Энхболд: -Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Ж.Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ёс зүйтэй байвал бүгдээрээ  ёс зүйтэй байх ёстой.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Би хувь хүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм.  Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.   УИХ-ын гишүүн Л.Болд: -ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах, судлах түр хороо байгуулах асуудал ногоон гэрлээр явдаг юм байна. Энэ түр хороог байгуулах асуудал арваннэгдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ЖДҮ ч гэсэн шуугиан тарьж байсан. Энэ хооронд нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Мөн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч орж ирсэн. Хуулийн байгууллага ажлаа хийгээд хуулийн дагуу асуудлаа шийдээд явж байгаа. Тэгэхээр түр хороо юу ярих вэ. АТГ, прокурорын байгууллага нь шалгаад оруулж ирэх эсэхээ шийдэх гэж байхад ийм хороогоор яах вэ.   УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -ЖДҮХС-ийн хууль санаачилж буй дэд хороо байдаг. Энэ зүйлүүдийг засаад явна гээд ажиллаж байгаа. Гэтэл дэд хорооноосоо асуудаггүй ийм хороо байгуулах гэж байгаа юм уу. Эсвэл манай хороог татан буулгасан уу. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлдэггүй, манай хорооноос санал авдаггүй. Н.Номтойбаяр гишүүн мэдэхгүй байж магадгүй. Би хууль санаачлаад энэ асуудлыг засах гээд л явж байна. Гүйцэтгэх засаглалд оролцоод явах боломжгүй.   УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Бодвол та дэд хорооны дарга нь юм шиг байгаа юм. ЖДҮ-тэй холбоотой асуудал мандаад, олон нийтийн дунд маргаан үүсгэж байхад танай дэд хороо юу хийж байсан юм бэ. УИХ-аас байгуулж байгаа түр хороонд орох гэж байгаа бол оруулж болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн. Түр хорооны зорилго нь санхүүгийн шалгалт хийх. Тусгай хяналт, Зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийг багтаасан байгаа.   УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Энэ Засгийн газрыг унагахад цөөн тооны гишүүдийн гарын үсэг зурж байгаа, түүнд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх байсан гэсэн утгатай юм ярьсан. Яг үүнтэй адил түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын зарим гишүүд яриад яваад байгаа. Түүнийг хэлэлцэх юм болов уу гэж бодсон. Яагаад хэлэлцэгдэж болохгүй байгаа юм бол. Түүнээс сүүлд өргөн баригдсан, хууль хяналтын байгууллага нэг бүрчлэн шалгаж байгаа асуудлыг өнөөдөр ярьж байгаа нь ямар учиртай юм бэ. Би ЖДҮ-г хамгаалаад байсан юм байхгүй. Хуулийн байгууллага ном журмаар нь оруулж ирвэл номоор нь хандана. Дэд хороо энэ удаад ийм нөхцөл бүрдээгүй байна, цаана нь шалгаж дуусаагүй мөн олон гишүүдтэй холбоотой асуудал байна гэж шийдвэр гаргасныг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд баталсан гэлээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.18 № 13 (5980)

   
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

6 цаг 51 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

10 цаг 30 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

16 цаг 52 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

16 цаг 52 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

16 цаг 52 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин