У.Хүрэлсүх VS Н.Номтойбаяр

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өчигдрийн /01.16/ өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын тусгай зөвшөөрлийг хураана гэдгээ мэдэгдсэн.  Тэрээр "Таван ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байна. Н.Номтойбаяраас Цагаан суваргын ордын лицензийг хураана” гэдгээ ил тод илэрхийлсэн билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн энэ асуудлаар мэдээлэл хийлээ.  Н.Номтойбаяр “Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэе. Хэрэв хууль зөрчсөн гэж байгаа бол тэр баримтаа дэлгэ. Тэдэн сарын тэдэнд ийм хуулийг зөрчөөд, ийм хууль бус зүйл хийгээд ямар зөвшөөрөл, ямар ч шийдвэр, тогтоолгүй энэ лицензийг авсан байна гээд ярь. Хүнийг  гүтгэж болохгүй. Тэр тусмаа улс төр хийгээд  бусдын хийж бүтээж хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэр төрийг  гутааж болохгүй.Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө миний аав хулгай хийж, хууль зөрчиж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй огт холбогдож явсангүй. Миний аав Монголын эдийн засаг гэдгийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Маш олон хүнийг ажлын байраар, цалингаар хангаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр төсвийн орлого нэмэгдлээ гээд баярлаад байна. Хэний гавьяа юм. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн гавьяа шүү дээ. Хувийн хэвшлийн олон мянган хүний цалинг, дээр нь төрийн албан хаагчдын цалинг Нямтайшир л олгож байна. Цалин, тэтгэвэр нэмлээ  гэж Засгийн газар мэдээлсэн. Тэр мөнгийг  баялагч бүтээгчид олж өгдөг юм. Ийм байдлаар хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай үйлдэл гэв. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 40 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21