С.Амарсайхан хотын дарга болно, оронд нь хэн очих вэ?

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Хотын дарга хэн болох нь ер нь бол тодорхой болчихсон байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханг зүтгүүлсээр Удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан. Өнөөдөр болох НИТХ-ын хурлаар С.Амарсайханг хотын даргаар томилно. Нөгөө талаар энэ удаагийн хотын даргын томилгоо, тохирцоо тийм ч амар байгаагүй. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ  зүтгүүлсэн ч тэр ялагдаж,  намын даргынх нь тал ялсан. Тэрээр удирдах зөвлөлийн хурал дээр “Би нийслэлийн МАН-ыг авах гэж ямар их хичээл зүтгэл гаргалаа. Тиймээс хотын даргад өөрийн хүнийг томилох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байдаг. Гэсэн ч түүний хүсэл талаар болж энэ асуудлаас болж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын дунд үл ойлголцох байдал ч үүссэн юм билээ. Д.Сумъяабазар анхнаасаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын даргын орлогч асан Д.Мөнхбаатарыг зүтгүүлж эхэлсэн байдаг.  Гэсэн ч Д.Мөнхбаатар нэрээ татаж, Барилга,хот байгуулалтын дэд сайд болсон. Д.Сумъяабазарын дараагийн дэмжиж дэвшүүлсэн хүн нь нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Р.Дагва байсан. Р.Давгыг эрх баригч намын удирдах зөвлөл нь Хотын даргад дэмжээгүй. Тэгэхээр нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ууртай байх нь аргагүй. Одоо С.Амарсайхан хотын дарга болчихвол Нийслэлийн МАН-д НИТХ-ын дарга гэсэн суудал гарч ирнэ. Энэ албан тушаал дээр Д.Сумъяабазарт өөрийн хүнээ томилох боломжтой. Тэгвэл өчигдөр болсон МАН-ын  Удирдах зөвлөлийн хурлаар Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжжээ. Р.Дагва нь 1966 онд төрсөн. МУИС, ИЗОУИС, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр МҮОНРТ-ээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд НЗДТГ-т Хэвлэл, мэдээллийн албаны дарга, СХД-ийн Орлогч даргаар тус тус ажиллаж байсан юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.16 № 11 (5978)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 39 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21