“Л.Болдын үгэнд итгэж болохгүй”

2019-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Зарим төрийн түшээд эрх ашгийнхаа төлөө ямар ч мэдэгдэл хийхэд бэлэн байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа болоод ч тэр үү “хөөрсөн” мэдэгдэл Төрийн ордонд олноор хийх болов. Тэгээд үнэн зөв нь мэдэгдэхгүй, нягталж шалгаагүй мэдээллээ олон нийтэд шууд л цацчихаж байна. Тэр нь ард түмний дунд төөрөгдөл үүсгэхээс эхлээд эмх замбараагүй байдалд уриалан дуудах болов. Тухайлбал, манай туршлагатай, тулхтай улстөрчийн нэг Л.Болд өнгөрсөн пүрэв гаригт нийгэмд айдас төрүүлэхүйц мэдэгдлийг хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүн энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цуст мөргөлдөөн бий болох нөхцөл байдал үүслээ. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байна. Хоёр дахь долдугаар сарын 1 болоход ойрхон байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнийг төрийн ордонд яг ингэж мэдэгдэх үед нь Д.Сүхбаатарын талбай дээр олон мянган хүн МАНАН-гийн эсрэг жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Л.Болд ч өөрөө тэр жагсаал цуглааныг зохион байгуулагчийн нэг. Тийм байтлаа маш хариуцлагагүй мэдэгдэл хийснээрээ тэр худалч улстөрч болохоо илэрхийлчихлээ. Нөгөө талаар жагсагчдын дунд жаахан л үл ойлголцох байдал үүссэн бол юу болж үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Л.Болдыг ийнхүү мэдэгдэл хийсний дараа өдөр буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариу мэдэгдэл хийсэн байдаг.  Тэрээр “Өчигдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн “Богд” банкны эзэн Л.Болд намайг жагсаал цуглааныг үймээн самуун цуст мөргөлдөөнд дуудсан. Цэргийн хүмүүсийг бэлдсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг би эрс няцааж байна. Ер нь жагсаал цуглаан болдог. Тэр нь буруудаад ирэхээр буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого сүүлийн үед газар авч байна. Тиймээс би Тагнуулын байгууллагаас албан ёсны тодруулга шаардаж байгаа. Мөн Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Хэрэв Л.Болд гишүүн шүүхэд дуудагдсан бол энэ нь тусгай хуулийн заалттай. Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын гэмт хэрэг болж  хувирна. Тухайлбал холбогдох хуулийн 20.1-д Нийгэмд аюултай хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал  мэдээлсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Тэгэхээр Л.Болд ард түмний дунд цуст мөргөлдөөн болоход ойрхон байна гэсэн мэдэгдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх байлаа. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригийн орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр ийм мэдээлэл тараасандаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас уучлал гуйж, алдаагаа цайруулах шиг болсон. Манай туршлагатай, тулхтай улстөрчдийн нэг болох Л.Болд ийнхүү эрх ашгийнхаа төлөө худал ярьдаг нэгэн болсон уу. Түүний үгэнд итгэж болох уу гэдэг  нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.15 № 10 (5977)    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 39 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21