У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

2019-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Утаагаа марттал улстөржсөн өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдын рейтинг өсч байна гэнэ. Өмнөх сайдуудынхаас давж гарлаа л гэнэ. У.Хүрэлсүх ч амьдралаас тасарсан амттай гоё мэдэгдлүүдээ хийж шүтэн бишрэгчид нь мань хүний рейтинг өсч байгааг магтан дуулсаар. Ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар биш өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэдэг гэх “MEC” компанийн улс төрийн барометрийн хамгийн сүүлийн дүн энэ сарын 8-нд гарчээ. Ерөнхий сайдын ажлын үзүүлэлтээр У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн оны нэгдүгээр сард 3.8 үзүүлэлттэй байсан бол сүүлийн судалгаагаар 5.6 болж өмнөх ерөнхий сайдуудаас нэг бүтэн дүнгээр илүүрхжээ. Тэгвэл бүгдээрээ бодит амьдралдаа нэг буугаад харья л даа. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон 2017 оны аравдугаар сард ам.долларын ханш Монголбанкны албан ханшаар 2462 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 2666 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг өсөх тусам ам.доллар дагаж томорсоор, монгол төгрөг улам үнэ цэнэгүйдсээр. Зөвхөн ам.доллар ч биш юань, рубль, иенийн төгрөгтэй харьцах ханш улам чангарсаар байна. Зах зээлийн үнийг тодорхойлоход голлон гүйцэтгэгчээр оролцдог бас нэгэн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ ч мөн адил. Ерөнхий сайдыг ажлаа авах үед буюу 2017 оны аравдугаар сард 1630 төгрөгтэй тэнцэж байсан АИ92 бензин өнөөдөр 1840 төгрөгт хүрсэн. 1720 төгрөгтэй тэнцэж байсан нэг литр дизель түлш 2370 төгрөгт хүрэв. Шатахуун, долларын ханш галзуурахыг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч тэнгэрт хадчихаад байна. Ганц хоёрхон жишээ авахад У.Хүрэлсүхийг ажлаа авах үед 2573 төгрөгийн үнэтэй байсан нэг кг цагаан будаа өнөөдөр 3270 төгрөг, 1150 төгрөг байсан атар талх 1350 төгрөг болчихоод байна. Энэ бол статистикийн байгууллагын худалдааны төвүүдийн үнийг дундажчилсан үзүүлэлт. У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингээр цагаан сарын ууцаа, тавгийн идээгээ худалдаад авчихдаг бол ч гомдоллох хэрэг алга л даа. Өнгөрсөн жилийн цагаан сарын баяраа тэмдэглэхдээ авсан зээлээ төлж дуусгаагүй байж дараагийнхтайгаа нүүр тулчихаад байдгаа шавхаж сууна ард иргэд нь. Урдах зам нь харагдахгүй утаан дундуураа хүүхдүүдээ хөтлөөд бүдчин ажилдаа алхсаар. Яасан ч тэвчээртэй юм. Улс төрийн рейтингийг ямар шалгуураар тодорхойлоод байгааг мэдэхгүй юм. Уг нь Ерөнхий сайд маань ам.долларын ханш ингэж буурлаа, шатахууны үнэ ингэж хямдарлаа гэж яривал жинхэнэ утгаараа рейтинг нь өсөх байв.  Хоосон рейтингийг зарж идэх биш дээ. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.15 № 10 (5977)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21