Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа эмэгтэй эрдэмтэн хүртлээ

2019-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын эзэн тодорлоо. Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай УИХ-ын даргын захирамжад  “УИХ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж,  "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа. Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо. Шагнал гардуулах үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Одоогоос 27 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон. Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21