Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг чирч гаргах гэснийхээ төлөө уучлал гуйсан

2019-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүд “МАНАН” дэглэмийн эсрэг жагсаалыг хоёр дахь удаагаа зохион байгуулаад байгаа юм. Тэл өчигдөр /2019.01.12/ Сүхбаатарын талбай дээрээс мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргаас уучлал гуйсан талаараа “Бид эхлүүлсэн тэмцлээсээ ямар ч тохиолдолд ухрахгүй. Би анхнаасаа М.Энхболд гэж хувь хүнтэй тэмцээгүй. Харин бид энэ шударга бус системийг, баялгийг булааж буй дэглэмтэй тэмцэж байгаа. Тийм учраас жагсаал зохион байгуулдаг өдөр Төрийн ордонд орж, М.Энхболд даргын өрөөнд миний бие гишүүдтэйгээ орсон. Тэр үед би М.Энхболд даргыг талбай руу чирч гаргах үйлдэл хийж, төрийн тусгай хамгаалалтын залуустай тулгарч нөхцөл байдал үүссэн. Би тэр үйлдлийнхээ төлөө ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн бол уучлаарай гэж хэлсэн. Би энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйх ёстой гэж бодож байгаа. Бид ёс зүйтэй тэмцдэг байх ёстой. Шаардлагатай үед буруугаа хүлээж сурах хэрэгтэй. Тэрнээс биш би зарчмаасаа хэлж байсан үгнээсээ, М.Энхболд даргыг огцор гэдэг шаардлагаасаа харамсаж уучлалт гуйгаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд М.Энхболд дарга хэрэв орж ирээгүй бол ирц бүрдэхгүй нөхцөл байдал бас үүссэн байсан. Энэ бол бодит үнэн. Тэр хүнийг нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд ирснийх нь төлөө бас буруутгаж болохгүй” гэлээ. Мөн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төсөл ирэх долоо хоногийн дөрөв, тав дахь өдөр батлагдана гэсэн мэдээллийг гишүүд өглөө. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21