Ц.Нямдорж VS Ё.Баатарбилэг

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн шөнө болсон УИХ-ын чуулган нэлээд ширүүн боллоо.  Халдашгүй байдлын дэд хорооны туршлагатай ахмад гишүүдийн гаргасан шийдвэрт зарим гишүүд дургүйцлээ илэрхийлсэн.  Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байв.  Түүний үг болсон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгийг эсрэгцүүлэн хүргэж байна.   УИХ-ын Ц.Нямдорж: Ё.Баатарбилэг чи шударга бусын хонгилд нь хэвтэж байсан биз дээ -Энэ Ё.Баатарбилэг читэр шударга бусын хонгилд нь хэвтэж байгаад гарч ирсэн хүн ш дээ.  Чи мартсан уу тэрийгээ.  Үхэж хатах шахлаа гээд уйлаад байсан.  Сууж байсан чинь үнэн биздээ.  Үүнийг чинь л хэлээд байгаа юм.  Өнөөдөр цуглаан дээр Галданбошигт сангийнхан гээд сэтгүүлчид ярьж байна билээ.  Гуравхан сэтгүүлчийг Засгийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гээд 20 гаруй хүн очоод баривчилсан. Бүтэн жил суусан.  Би тэр үеийн ТЕГ-ын дарга Ариунсан,  Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат эд  нарт хэлж байсан.  Үзэгнээс өөр зэвсэггүй. Гуравхан сэтгүүлч засгийн эрхийг хууль бусаар авна гэж хаашаа харсан юм байдаг юм.  Гэж хэлэхэд шүүх дээр очоод наад хэрэг чинь хэрэгсэхгүй бол гэсэн. Нээрээ л тэгсэн.  Энэ бодитой зүйл. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод  Улсын Ерөнхий прокурор Улсын Дээд  шүүхийн  шүүгч хоёрыг хөөсөөр байгаад хугацаанаас нь өмнө  булааж авсан.  Тэгээд шинэ  хүмүүсээ томилсон.  Тэр хүмүүс нь шударга бусын хонгилыг бий болгосон.  Тэр дотор хэвтэж байгаад харж  ирсэн нь чи өөрөө.  УИХ-ын даргад чиний нэр ч явж байгаа юм билээ ш дээ. Ашигт малтмалын газрын дарга байсан хүн шоронд өнгөрсөн ш дээ.  Энийг чинь хэлээд байна.  Монголбанкнаас гарсан 100 тэрбум төгрөг гуравхан өдрийн дараа хувьд оччихсон хэргийг шалгахгүй л байна. Энэ чинь шударга ёс юм уу.  Захиалагчийг нь олоогүй байхад гурван хүн шоронд татаж байна.  Үүнийг чинь хонгил гээд байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Таны шир болсон нүүрнээс үнэндээ ичиж байна -Сурсан зангаараа  баахан хүн  дайрч гүжирдлээ.  Тэр үед би Ц.Нямдорж даргыг таньдаг ч үгүй байсан юм.  Би танд зовлон жаргал яриад уйлаад усан нүдлээд явах хүн мөн үү.  Би танаас нэг л юм асуулаа.  Сүүлдээ Ж.Мөнхбат,  Ё.Баатарбилэг нар УИХ-ын дарга болох гээд явж байна гэнэ үү.  Тийм юм байхгүй ээ.  Ц.Нямдорж гуай.  Шударга ёсын хонгил яриад байсан хүмүүсээс асуух гэсэн юм.  Та бол 2012 оноос хойш олон жил хууль хяналтын байгууллагад ажиллалаа.  Тэр хонгилын хаагуур явж байсан юм бэ.  Ийм хонгил гэж ямар юм байна аа.  Та над руу би уурлаж бухимдаа.  Би таныг мэдэх юм.  Н.Энхбаяр даргыг тойрон хүрээлээд л явж байсан. Ч.Улаан, Ө.Энхтөвшин, Н.Энхболд та нар оймсыг нь гозолзуулаад явахад бүгд л дүрвэж зугатаад байсан биз дээ. Түүний дараа М.Энхболд гэдэг хүнийг тойроод л бүжиглээд байсан.  Одоо дараагийнхаа даргыг тойроод л явах юм. 2020 онд сэлэмний ир нь мохсон гээд арай өөр хүн хараад явж байх вий дээ ах нар аа.  Таны шир болсон нүүрнээс үнэндээ ичиж байна.  Битгий шударга царай гаргаж биднийг загнаад бай. Эх сурвалж:www.polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

7 цаг 5 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

10 цаг 44 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

17 цаг 6 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

17 цаг 6 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

17 цаг 6 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин