Ц.Цолмон: УИХ-ын даргын өрөөнд юу болсныг хэлье

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын даргыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд улс орон даяар жагсаал зохион байгуулав. Л.Болд гишүүний хэлснээр жагсаалд 50, 60 мянган хүн оролцож байгаа бөгөөд гишүүд дөнгөж сая /2019.01.10/ 15:00 цагт  УИХ-ын даргатай уулзсан ч М.Энхболд огцрох боломжгүй гэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын дарга 30 хуудас ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй.  Төлөвлөгөөний дагуу суулт хийнэ" гэлээ. Өөрөөр хэлбэл, жагсагчид хяналтаас гарч эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй гэлээ. Харин үүний дараа 16:30 цагт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Миний зорилго бол УИХ-ын даргын өрөөнд юу болсныг хэлэх. Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн  УИХ-ын даргатай уулзсан, би хамт байсан. Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тодорхой үндэслэлүүдээр тайлбар өгсөн ч гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс  сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагааг зогсоосон нь Төрийн тусгай хамгаалалтын тухай болон Төрийн ордонд мөрдөгддөг хууль, журмыг зөрчсөн үйлдэл боллоо. Ямар байгууллага, ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан баривчлах, саатуулах үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүмүүс гарч явсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn     
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21