М.Энхболд: Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар яг одоо /2019.01.09/ Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт  оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд УИХ-ын даргыг нийт  гишүүдээс 39 нь өргөн барьсан тохиолдолд огцруулахаар тусгажээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай холбогдуулан гишүүд үг хэллээ. ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч зүгээр байж байгаад энэ хуулийг  санаачлаагүй. Хууль тогтоох дээд байгууллагын ажил нь гацаад байгаа учраас л энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Огцруулах хуулийн төсөл биш, чөлөөлөгдөнө гэж хуульд тусгасан. Хуулийн төслийг хэрхэхийг УИХ шийднэ. Ж.Мөнхбат: Батлаад явах байлгүй дээ. Эрх мэдэл мөнхийн юм биш. Хуулийн төслийг батлахдаа ядахдаа 3/2-оор огцруулдаг заалт оруулаарай. Өгч болдог авч болдог л албан тушаал. Л.Оюун-Эрдэнэ: Удахгүй бүх зүйл ил тод болно. Ямар зүйл дээр хэн ямар байр суурь илэрхийлж байсан нь ил болох байх.  Парламентын дархлаа чухал. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга өөрийн хүсэлтээр өгчихмөөр байгаа юм. Парламентын дархлаа, төрт ёсоо бодоод ажлаа өгнө гэж найдаж байна. Парламент тарах ёстой, нэг хүн ажлаа өгөх ёсгүй гэж яриад сууж болохгүй. Нэг даргыг хамгаалж, нэг парламент тарах хэмжээний увайгүй улс төр байж болохгүй. Их хурлын тамгын газар нэг хүний ажлын аппарат биш шүү. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд энэ УИХ-ыг тарааж дараагийн ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Зарчимтай байх ёстой. Эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж байгааг гайхаж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан мөн хуулийн төслийг давхар оруулж ирээч. УИХ-ыг тараах бичигт Ж.Батзандан чи гарын үсгээ зураарай. Б.Наранхүү: Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна М.Энхболд: Над руу дайрч давшлах зүйл хэрээс хэтэрлээ. Бүр гэр бүл рүү минь хүртэл дайрч байна. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм шүү. Аливаа төр улсын ажил хуулийн хүрээнд явагдах ёстой. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж байна. Хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлэг гарч эхэллээ. УЕП өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хуульзүйн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Тэнд гишүүд асуулт асуусан. Хараа хяналттай байна уу гэдгийг ойлгосон байх. Ямар нэгэн даргыг би санаачилж, томилсон зүйл байхгүй. Уул уурхайн салбар сая хөндөгдлөө. Би 2007 онд 49 орд газрыг стратегийн орд газар болгоё гэж  оруулж байсан. Гэсэн ч 15-ыг нь аваад бусдыг нь аваагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулах чиглэл өгч байсан. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байна. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би Бодь цамхаг баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.  Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21