М.Энх-Амгалан: Гишүүд бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд саад учруулах л болно

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсний дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.  Хуралд тус дэд хорооны гишүүд болох  Ц.Нямдорж,  Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нараас гадна бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энхболд “ЖДҮ-гээс зээл аваагүй гэсэн тайлбар хийсэн бол УИХ-ын Б.Ундармаа "Прокурорын байгууллагаас Үндсэн хуульд зааснаар УИХ-д танилцуулсны дагуу энэ асуудлыг оруулж ирж, дэд хороо хэлэлцэж байна. Прокурорын зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС- аас зээл авсан компанид нөлөөлсөн эсэх талаар асуулаа. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Дэд хороо болон УИХ-аас ямар ч шийдвэр гарсан би хүлээхэд бэлэн байна. Ер нь бол ямар нэг банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан зүйл огт байхгүй. Ямар ч шийдвэр гарсан би шалгуулахад бэлэн байна. Шалгуулахын тулд бүрэн эрхээсээ татгалзахад би бэлэн байна" гэлээ. Харин хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Уг нь шалгалтын ажиллагаанд саад учруулна гээд л оруулж ирж байгаа. Энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно" гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21