О.Нямгэрэл: Үндэсний бичиг заахын тулд тусгаар тогтнол гэж юу болохыг ойлгуулах учиртай

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний  “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш О.Нямгэрэлийг урилаа. Түүнтэй монгол бичгийн хичээлийн ач тус болон хэрхэн сурвал амжилтад хүрэх талаар ярилцсан юм.    -Энэ жилийн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд танай аймгийн багш, сурагчид их идэвхтэй оролцлоо? -Манай аймгийн хувьд энэ удаагийн уралдаанд онцгой ач холбогдол өгч оролцлоо. Нийт 83 багш, 2285 сурагчийн хөдөлмөр үнэлэгдсэн байна. Монгол бичиг бол бидний түүх, бахархал. Тиймээс түгээн дэлгэрүүлж, хайрлан хүндэлж явах нь хүн бүрийн үүрэг юм болов уу. -Таны хувьд энэ удаа ангийнхаа хүүхдүүдийн бүтээлийг сойж дэд байрын шагнал хүртсэн. Эргээд очиход шавь нар тань их сайхан хүлээж авах байх даа? -Би энэ уралдаанд анх удаа ангийнхаа хүүхдүүдийн бүтээлийн удирдсан багшаар оролцож байна. Шагнал гардаад зогсч байхдаа хүүхдүүдээрээ бахархах сэтгэл төрсөн. 34 шавь минь хамт олноороо дэд байрт шалгарлаа. Хурдхан хүүхдүүддээ энэ баярт мэдээг дуулгамаар байна. -Шавь нар тань “Чингис” шүлгийг монгол бичгээр бичсэн байсан уу? -Бид Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгээр бүтээл хийж оролцсон. Хүүхдүүд энэ шүлгийг мэднэ дээ. Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм Тэмүүжин сумын зэвнээс гараагүй юм Тэмүүжин Өүлэн эхээс төрсөн юм Тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм... гээд л. -Та сургуулийнхаа тухай яриач. “Дэлгэрмөрөн” цогцолборыг олон жилийн баялаг түүхтэй гэж сонссон юм байна? -Манай сургуулийг Ж.Бадраагийн нэрэмжит гэхээр хүмүүс илүү мэддэг. 95 жилийн түүхтэй. Аймагтаа бол ууган сургуулийн нэг. Эрдмийн энэ л өргөөнөөс олон хүүхэд хүсэл мөрөөдлөө олж, хүүхэд насны хамгийн жаргалтай, гэгээн дурсамжаа үлдээдэг. Миний хувьд нутгийн түмний бахархал болсон “Дэлгэрмөрөн” цогцолборт багшилж байгаадаа баярладаг. -Бүтэц зохион байгуулалтын хувьд ямар вэ. Одоогоор хэдэн хүүхдэд эрдмийн түлхүүр атгуулахаар зорьж байна? -Одоогоор 2510 гаруй сурагч, 140 багш, ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн, авьяас чадварыг нь хөгжүүлэх дугуйланг байнга хичээллүүлдэг. Хүүхдүүдийн сурах нөхцлөөс гадна чөлөөт цагийг нь хэрхэн зөв, боловсон өнгөрүүлэх вэ гээд сургуулийн захиргаа болон багш нар нарийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. -Та монгол хэл, уран зохиолын багш. Ангийнхан чинь багшийнхаа хичээлд илүү сонирхолтой байдаг уу? -Миний хүүхдүүд хэл, уран зохиолын хичээлийн ач тусыг сайн ойлгодог. Би багшийн хувьд эхлээд монгол хэл, бичиг гэж юу болох, ямар түүхтэй, бид хэрхэн хайрлаж хамгаалах тухай ойлгуулахыг хичээдэг. Монгол хүн хамгийн түрүүнд төрөлх хэлээрээ зөв, сайхан ярьж сурах хэрэгтэй. Мөн хаана ч очсон босоо бичгээрээ төвөггүй бичээд, уншчихдаг бол бүр ч бахархалтай. -Ийм мундаг анги юм чинь монгол бичгийн хичээлээр шагнал, урамшуулал олныг авсан байх гэж бодож байна? -“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцохын өмнө Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн,аргазүйч н.Оюунтунгалаг сургуулиудын хооронд монгол бичгийн уралдаан зарласан. Манай анги энэ тэмцээнд тэргүүн байр эзэлснээр “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцох эрхтэй болсон юм. Үүнээс гадна хүүхдүүд маань нэг, нэгээрээ уралдаан тэмцээнд оролцож, байнга амжилт гаргадаг. -Таныг удам дамжсан багш гэх юм билээ? -Манайхан гэр бүлээрээ багш мэргэжилтэй хүмүүс бий. Аав, ээжийн талынхан. Багаасаа бусдын хүүхдийн төлөө цагаан сэтгэлээр хөдөлмөрлөдөг сурган хүмүүжүүлэгчдийн дунд өссөн болохоор энэ мэргэжлийг илүү ойлгож, хайрлах болсон. Багшаас өөр мэргэжил сонгох шалтгаан надад олдоогүй л дээ. -Монгол хэл тэр дундаа монгол бичгийн багшийн онцлог гэвэл та юуг онцлох вэ. Мэдээж өөрийн арга барилыг хэдийнэ олчихсон байх? -Би мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Ирээдүйг авч явах хүүхэд багачуудад утга уран зохиол, тэр тусмаа яруу тансаг монгол хэлийг зааж байна гэж бодохоор бэлгэшээхгүй байхын аргагүй. Үндэсний бичиг заахын тулд эхлээд хүүхдүүдэд тусгаар тогтнол гэж юу болох тухай ойлгуулах учиртай. Үндэсний бичиг, соёл байхгүй бол өнөөдөр тусгаар тогтнол гэж байхгүй байх байлаа. Миний хичээл ч энэ зарчмаар эхэлдэг. -Зарим хүүхэд монгол бичгийн хичээлийг сонирхолгүй гэх нь бий. Таны хувьд хүүхдүүдээ монгол бичигт дурлуулах ямар алхам хийдэг вэ? -Эхлээд монгол бичгээр бичхэд гар хуруу эвлэхгүй олон бэрхшээлтэй тулгарна.Үүнээс болж жаахан шантардаг. Гэхдээ байнга бичүүлж, залхаахын оронд унших чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр нь давхар анхаарахыг хичээдэг. -“Монголын сайхан бичигтэн” болохын тулд хүүхдүүд эхлээд юуг анхаарах ёстой вэ? -Эхнээсээ л зөв, цэвэр бичиж сурах хэрэгтэй. Үүнийг зөвхөн багш заадаг юм биш. Хамгийн гол нь өөрийн хүчин чармайлт, чин сэтгэл их чухал. Хөдөлмөр хүнийг шагнадаг шүү дээ. -Монгол бичгийн багш болсноороо ямар үед хамгийн их бахархаж байв? -Хүүхдүүдээ уншиж, бичиж сурах мөч бүрт хамтдаа баярлаж, догдолж, мэргэжлээрээ бахархдаг. Багш хүний ажлын хамгийн том үзүүлэлт шавийн эрдэм юм даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.9 № 6 (5973)  
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

59 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

59 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

20 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

20 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16