Ш.Раднаасэд: Ордыг төр авахад Засгийн газрын гишүүн очих шаардлагагүй

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.01.08/ хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс цөөн асуултад хариулт авлаа. -Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх үү? -Манай байнгын хороогоор хэлэлцэхгүй. Уг хуулийн төсөлд өмнөх зохицуулалтыг оруулж байгаа учраас буруутгах асуудалгүй. -Гишүүдийн бойкотоос болж  олон чухал асуудал чуулганаар орж чадсангүй. Намрын чуулганы  хугацааг сунгах уу? -Намрын чуулган үргэлжлэн хуралдах байх. -Орд газруудыг төр  мэдэлдээ авч байна.  Мөн Засгийн газрын гишүүн өөрөө очиж “тусгай ажиллагаа” явуулах нь хэр зохимжтой вэ?   -Хууль бус үйлдэл гаргасан бол төр хуулийн дагуу авах нь зөв. Гагцхүү үүний цаана хэн нэгний, гадна дотныхныг үргээсэн үйл ажиллагаа явуулах нь буруу. Засгийн газрын гишүүд нь  ийм зүйлд өөрсдөө очоод байх шаардлагагүй  гэж  бодож байна. АМХЭГ нь үйл ажиллагааг нь цуцлаад явна биз. -УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль зарлахыг Ардчилсан нам шаардлаа? -УИХ-ын 51 гишүүн гарын үсэг зурж байж энэ асуудал хэлэлцэгдэнэ. Парламент эмзэг байж болохгүй. Дарламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа. Хоёр их гүрний дунд оршдог орны хувьд парламентын засаглал байх ёстой. Дарга өөрчилснөөр парламент нурдаггүй. Парламентыг өөрчлөх асуудал Үндсэн хуулиар хамгаалагдсан. -УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал  орж ирсэн үү? -Мэдэхгүй. -ҮХЦ “60 тэрбум”-ын асуудлаар хэдий хэр хугацаанд шийдвэр гаргах вэ? -ҮХЦ хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэх хуультай. ҮХЦ ямар хугацаанд шийдвэр гаргах нь Цэцийн асуудал. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21