Элчин сайд Б.Ганболд НҮБ-ын салбар төвийн захирлаар томилогджээ

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Элчин сайд Б.Ганболд Инчон хотноо байрлах НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож өчигдөр /2019. 1. 7/-нд ажилдаа оржээ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм байна. Элчин сайд Б.Ганболд нь 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал, 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд, 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, 2013-2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд, 2018 оны 10 дугаар сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ. Тэрээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн Монгол иргэдийн нэг юм.  Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21