Г.Занданшатар: Өр биш өв үлдээдэг Засгийн газар байхыг зорьж байна

2019-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийх үеэрээ  “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг.  Харин үүний эсрэг буюу хариуцлагагүй байвал хатуу тэмцэж, хуулийн байгууллагад ч шилжүүлнэ. Газрын баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Хамгийн гол нь ард түмний өмчийг зүй ёсоор ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, өгөөжгүй байгаа газруудад хариуцлага тооцож ажиллаж байна. Цаашид хэл амнаас айж, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол өнгөрсөн 27 жил шиг урсгалаараа явах болно. Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж гомдолтой гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үнэн зөвийг шүүх шийднэ. “Эрдэнэс Монгол” ХХК хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилждаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ноогдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг, “Ирээдүйн өв сан” бүрдүүлдэг компани байх ёстой.  Энэ үүднээс ажлын арга барилаа өөрчилж, шинэчлэгдэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.  “Ирээдүйн өв сан” одоогоор өмнөх дөрвөн жилийн өрийг дарж, 540 тэрбум төгрөг хуримтлуулж өрөө төлж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг, нийт нэг их наяд төгрөг уул уурхайн компаниуд болон төрийн өмчит компаниудаас орж ирэх юм. Сонгуулиас сонгуулийн хооронд өр үлдээдэг жишгийг энэ Засгийн газар халж, анх удаа өв үлдээж байгаагаа улам өгөөжтэй болгохыг зорьж байна” гэлээ.   Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21