У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдах уу?

2019-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Он солигдохын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, тусгай албаныхныг удирдаж Салхитын мөнгөний ордод “тусгай ажиллагаа” явуулсан. Хятадуудын булаалдсан, манай зарим иргэний оролцсон энэ ордын маргаан Засгийн газраас дээрх “тусгай ажиллагаа”-г явуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар дуусгавар болж байх шиг байна. Энэ ажиллагааг цахим сүлжээнд лав алга ташиж хүлээж авсан хүн олон харагдсан. Харин 2019 оны гарсны дараа учир мэдэх хүмүүс нэлээд төвөгтэй дүгнэлтийг хийнэ лээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлын цэг босгож ирсэн ажиллагаа болсон гэцгээж байна. Бас “тусгай ажиллагаа”-ндаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар телевизийн сурвалжлагч, зураглаачдыг дагуулж явсан нь зарим нэг мэргэжлийн хүмүүсээс сүрхий шүүмжлэл хүртсэн. “...Зэвсэг агссан тусгайгийнхан камер агссан сурвалжлагчтай хамт тусгай ажиллагаа явуулахыг үздэг л юм байна” гэж энэ талаар ихээхэн мэдлэгтэй, цагтаа ийм ажиллагаанд оролцож, ажиллаж явсан нэгэн эрхэм шогширч байв. Бүхнийг цаг хугацаа харуулдаг жамаар удахгүй үр дүн нь харагдаад л ирнэ. Гэсэн ч Засгийн газар энэ мэтийн шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй бололтой. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой. Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусай ажиллагаа”-ны дор цуцална гэж байна. Тэрхүү“тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яриад эхэллээ. Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй гэж байна. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн  ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг харин тодорхойгүй байна. Ер нь бол цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуухгүй байна. Тэгэхээр Салхитын мөнгөний орд бол ийм ажиллагааны эхлэл нь байсан болж таарав.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.7 № 4 (5971)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21