Х.Баттулгын “эрс шинэчлэл”-ийн дүнд У.Хүрэлсүх ч үлдэхгүй

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Шинэ он гарлаа. Хэрүүл уруул, үл ойлголцолтой 2019 оныг угтсан Монголын улс төр энэ жилдээ улам илүү бужигнаантай байх бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид хэлсэн үгэндээ иймэрхүү агуулгатай зүйл хэлчихэв. Х.Баттулга бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч юм. Өмнө нь П.Очирбатаас хойшхи дөрвөн Ерөнхийлөгч он солигдохын өмнө ард түмэндээ хандаж 20 гаруй жил үгээ хэлжээ. Шинэ он, сар шинийг угтсан тэдгээр Ерөнхийлөгчийн үг хэзээнээсээ бэлгэдэл, эв найрыг дуудсан утга бүхий байж ирсэн. Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга зуунги, сандруу маягтай хөмсөг зангидан байж “...2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж хэлээ. Энэхүү “Эрс шинэчлэл”-ийн талаар амтай болгон л ярьж байна. Ер нь бол  Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба цахим сайтдаа хашилт хийн түгээсэн энэхүү “Эрс шинэчлэл” гэж чухам юу хэлсэн бэ. Ямар үйл явдал болох вэ гэдэг дээр улс төрийн ажиглагчид тунгааж байх шиг байна.  

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

  “Эрс шинэчлэл” бол аль 2005 онд 15 мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулж байсан С.Ганбаатар, Н.Дугар нарын хүмүүсийн тэргүүлсэн иргэний хөдөлгөөний нэр байсан. Тэр үед л Ерөнхийлөгчийн яриад байгаа “эрс шинэчлэл” хийгдчих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь, тухайн үеийн төр, засаг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тавьсан шаардлагуудыг хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 13 жилийн дараа энэ нэрийг “зээлдэн” байж мэндчилгээ дэвшүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ. Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч өөрөө “Эрс шинэчлэл” хэмээн нэрийдсэн болохоос биш энэ малгай дор өнгөрсөн 2018 оны дунд үеэс нэг “үйл ажиллагаа” явагдаад ирсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ. Төрийн ордон, улс төрийн хүрээнд нэг зүйл он солигдож, Ерөнхийлөгч Х.Баттулга “...Эрс шинэчилнэ “гэж үгээ хэлэхээс хамаагүй өмнө нэг зүйл яригдах болсон. Удсан. Тэр бол У.Хүрэлсүх М.Энхболдыг зайлуулах гэж байна. Яаж ийгээд албан тушаалаас нь унагаж таарна. Харин дараа нь У.Хүрэлсүх өөрөө унана гэж байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын “Эрс шинэчлэл”-ийн дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үлдэхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.3 № 1, 2 (5968, 5969)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21