Отгон чуулгангүй оноо угтсан парламент

2018-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Энэ удаагийн парламент улирч буй оныхоо отгон чуулганыг хуралдуулж чадсангүй. Баасан гаригийн (2018.12.28) чуулганы хуралдаанд 76 гишүүнээс 35 нь ирж, бусдыгаа цаг гаруй хүлээсэн ч ирц бүрдээгүйн улмаас тарсан юм. Өмнөх өдөр нь буюу пүрэв гаригт мөн л ирц бүрдэлгүй хойшилсон юм. Ингэснээр энэ онд найм дахь удаагаа хойшилж байгаа нь энэ юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хэлснээр долоон гишүүн хүндэтгэх шалтгаантай бол 33 гишүүн хурлаа тасалжээ. Уг нь УИХ-ын энэ оны хамгийн сүүлчийн чуулганаар  хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байжээ.  Ерөнхийлөгч УИХ-д Үндэсний Аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байна. Чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “ Ерөнхийлөгчөөс мэдээлэл хийх хүсэлт ирүүлсний дагуу намын бүлгүүдийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Чуулганы ирц бүрдүүлэх тухай дээрх албан бичигт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  ирүүлсэн албан бичигт  Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн УИХ-д энэ сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ. Гэвч УИХ-ын ирц бүрдээгүй учир  Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй. Иймд  27, 28-ны аль нэг өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд  Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоон мэдэгдэнэ үү гэсэн байна. Иймд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу УИХ-ын 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд гишүүдээ бүрэн хамруулж ирц бүрдүүлэхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлсэн гээд өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг намын бүлгийн гишүүдээ хуралдааны танхимд ирүүлж, ирц бүрдүүлэхийг хүсэв. Гэсэн ч ирц бүрдээгүй учраас хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, товлосон цагаас хойш нэг цаг гаруй хүлээсэн ч хуралдааны ирц бүрдээгүй учир хуралдах боломжгүй болсныг мэдэгдээд иргэд, сонгогчдоосоо уучлал хүсээд гишүүдийг тараасан юм. Ийнхүү энэ удаагийн парламент отгон чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн хаалттай мэдээллийг сонсох нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөнгүй. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21