NEXT STOP-ын шилдгүүдэд МАНАН-гийнхан багтсангүй

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ NEXT STOP уламжлалт  наадам олон нийтийн санал асуулгаар нэр дэвшигчдээ тодруулж, шилдэг 66 хүнийг  олон нийтийн болон зохион байгуулагчдын саналаар шалгаруулжээ. “Бүтээгч улс төрч залуу” номинацийн  шилдгүүдийн жагсаалтад нэг ч Их хурлын гишүүн, сайд, дарга  алга. АН, МАН  гэхчлэн улс төрийн том намуудын гол хүмүүс ч бас алга, НАМЗХ,АЗХ-ны дарга нар нь ч сураггүй. Энэ нь хүмүүс бохир улс төрөөс, өнөөгийн урстөрчдөөс нүүр буруулж, ямар ч итгэл найдвар хүлээлгэхгүй болжээ гэдгийг харуулж байна. Харин нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, хүчтэй дуу хоолой болж чадаж байгаа, мэдлэг боловсролтой, өөрсдийн хүчээр бий болгож бүтээж байгаа  шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь анзаарагдаж байна. Улс төрийн салбар гэхээр  бид 76  гишүүн, намуудын асуудал, хэрүүл тэмцэл мэтээр ойлгодог болоод  уджээ. Гэтэл энэ салбар нь  ихээхэн өргөн ойлголт бөгөөд нийгмийн асуудал бүхэлдээ,  хүмүүнлэг, нөлөөллийн ажлууд ч багтдаг. Тиймээс энэ жилийн  наадмын “Бүтээгч  улстөрч”,  номи­нацид Харвардын сургуульд багшилж байгаа эрдэмтэн судлаачаас эхлээд  нийгэмд хүчтэй нөлөөтэй, томоохон ажлууд хийж байгаа ТББ –ынхан, нийтлэлч сэтгүүлчид, боловсролын салбарт манлайлагчид багтсан байна.  Харин”Бүтээгч биз­нес­мэн” номинацид өөрсдийн гараар хийж бүтээж, зорьж тэмүүлж яваа, баялаг бүтээгчид, шинийг санаачлагчид түлхүү оржээ. Энэ жилийн “NEXT STOP” наадамд хар жагсаалтад орсон болон ЖДҮ, “60 тэрбум хэрэг”-т нэр хол­бог­доогүй залуусыг нэр дэв­шүү­лэхийг зорьсон нь МАНАН-гийнханд хаалтай байсан бололтой.     Энэ ч утгаараа сонгодог ардчилсан нийгмийн хөгжлийн үе, ирээдүйн их бүтээн байгуулалтын 26 жилд бүтээгч үйлсийн эзэд байж, ачааны хүндийг үүрч, бусдыгаа түчээлэн явах эрхмүүд энэ наадмаас тодрох нээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21