Ж.Батзандан: УИХ-ын дарга жагсагчдын шаардлагыг хүлээж авах ёстой

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН “МАНАН дэглэмийн эсрэг Bонгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй төлөөлөл УИХ-ын даргыг  огцрохыг шаардсан бичгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардуулж өгсөн юм. Ж.Батзандан хэлэхдээ “ Гадаа талбайд 25 мянган хүн жагсаж, УИХ-ын дар­гыг огцрохыг шаардаж байна.  Гадаа хүйтэн байна, мон­голчуудын амьдрал ч хүй­тэн байна. УИХ-ын дарга  жагсагчдын төлөөл­лийг хүлээж авч уулзах хэрэгтэй. Мөн шаардлагыг хү­лээж авах  ёстой.  Гэтэл сүүлийн өдрүүдэд гараад зугтчихдаг, эсвэл нуугдчихдаг боллоо. Иймээс УИХ-ын даргыг эрэн сурвалжилдаг болоод удлаа. Өнөөдөр жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй гээд өрөөгөө дотроос нь түгжчихээд байна. Монголын төрийн өндөрлөгүүд ямар ч үед  жагсагчдын төлөөллийг хүлээж авдаг, уулздаг, ярилцдаг байсан. Гэтэл өрөөгөө дотроос нь түгжиж байгаа нь монгол түмнийг доромжилж байна. Гадаа идэр есийн хүйтэнд  цугласан 25 мянган хүнийг, цаана нь байгаа гурван сая монголчуудыг ингэж доромжилж болохгүй. УИХ-ын дарга ийм ёс суртахуунгүй үйлдлийг гаргаж байгаа нь байж боломгүй буруу жишиг тогтоож байна гэж бид харж байна. Жагсаал, тэмцэл цааш үргэлжлэх болно. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмэн шинэ жилээ тэмдэглэж байгаа учраас бид  иргэдийнхээ амьдралд хүндэтгэлтэй хандаж байгаа. Харин оны дараачаас буюу нэгдүгээр сарын 1-нээс  эхлэн М.Энхболд болоод  МАНАН дэглэмийн эсрэг, шударга ёсыг Монголд эргүүлэн авчрахын төлөө,  алдагдсан, дээрэмдүүлсэн орд газраа олж авчрахын төлөөх тэмцлээ үргэлжүүлэх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21