Л.Энх-Амгалан: Талбай дээр жагсах биш, танхимдаа цуглаж асуудлаа шийдье

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, улмаар чуулганы ирц бүрдээгүйтэй холбогдуулж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр Төрийн ордонд  мэдээлэл хийв. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч  улс оронд  үүссэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганд мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэвч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Өчигдөр ҮАБЗ-өөс УИХ-д албан бичиг ирсэн. Үүнд өнөөдөр, маргаашдаа чуулганы ирцээ бүрдүүл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг намуудын бүлэгт болон зургаа дахь удаагаа чуулганы хуралдаанд суугаагүй 30 гишүүнд хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт хоёр ч  Байнгын хороо хуралдсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор агаарын бохирдол, хүн амын дундах өвчлөлийн асуудлыг хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн гаргасан шаардлагыг хэлэлцээд хуульд нийцээгүй, хууль зүйн  үндэслэлгүй байгаа тул чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ тухай албан бичгийг УИХ-д ирүүлсэн. Он гарах гэж байна. Маргааш /өнөөдөр/  энэ жилийн хамгийн сүүлийн чуулган. Он гарахаас өмнө хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. УИХ-ын 75 гишүүнд хууль санаачлах эрх нь бий. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг  ойлголцол, зөвшилцлөөр давж гарна. Жагсаал цуглаан хийх нь  хамгийн зөв шийдэл биш. Учир нь ард түмэн төр барих эрхээ сонгосон 75 гишүүнээр дамжуулан эдэлж байгаа. Тиймээс  Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа  хэлэлцэж шийдэх ёстой.  Ийм хуулийн зохицуулалттай. 40 гишүүн бол ямар ч хуулийг батлах хангалттай ирц бүрдүүлэлт юм” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21