Таван жилээр сунгасан Австралийн тэтгэлэгт ямар зардлууд багтах вэ

2018-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Өнөөдрийн байдлаар менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерийн сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан уг хөтөлбөрт хамрагджээ. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэж байгааг онцолсон юм.  Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон юм. 2018 оноос магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг. Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог. Тэтгэлэгт дараах зардлууд багтана: Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно.
  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
  • Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.
Тэтгэлэгт дараах байдлаар өргөдөл гаргана Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн 2 дугаар сард эхлэн 4 дүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21