Ж.Мөнхбат: УИХ-ыг тараахаар 15 гишүүн гарын үсгээ зураад байна

2018-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.   -УИХ-ын үйл ажил-лагаа гацсан ийм үед МАН дотооддоо үл ойлголцолтой, төрийн бодлого шийдвэрийн талаар авч байгаа арга хэмжээ байхгүй байна. Та бүхэн улс орны эрх ашиг биш зөвхөн өөрсдийн дотоод хэрүүлийг байнга хэвлэлээр ярьж байна. Энэ асуудлаа хэзээ зогсоох вэ? -Монгол Улсын парламент хүнд байдалтай байгаа. Гацаа арилах ёстой гэдэг зарчмыг баримталж байгаа гишүүдийн төлөөлөл нь би. Намын бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан. Харамсалтай нь манай намын хэсэг гишүүд УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурчихсан, гацаад байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ч мөн хэлсэн байгаа. Гишүүдийн тавьсан шаардлагыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Би гишүүнийхээ хувьд үнэхээр ойлголцож чадахгүй бол Засгийн газар нь огцорч, УИХ нь тараад ард түмнээрээ дүнгээ тавиулах хэрэгтэй. УИХ бол ард түмнээс сонгогддог, Засгийн газрыг УИХ томилдог. Тиймээс ч би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор энэ гарын үсэг 15 болсон байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. -Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байгууллаа гэж байна. МАН өөрөө төрийн бус байгууллага. Ер нь танай нам дотор жигүүр, холбоо, хороо олон байгаа шүү дээ. Юугаараа ялгаатай юм бэ? -Бид цаашид нам болохгүй. Гишүүд дэмжигчиддээ үйлчлээд явна. МАН дотор олон холбоо, хороо, жигүүр байдаг. Тэдний нэгэн адил төрийн бус байгууллага байгуулж, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байгаа. Бид гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зорилгод нэгдэн ажиллана. -МАН сөрөг хүчин байхад та давхар дээлийг эсэргүүцэж байсан. Гэтэл одоо энэ асуудлыг ярихгүй байна. Энэ нь таны ёс зүйтэй хэр нийцэж байгаа юм бэ? -Тийм ээ, би олон жагсаал, цуглаан хийж байсан. Давхар дээлийг хязгаарлах, хар машиныг шатаах гэсэн олон асуудлыг тавьж байсан. Давхар дээлийг 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар барьж ажиллаж байсан юм шүү. Ойрын хэдэн жилийн түүхэнд давхар дээл багатай Засгийн газар байсан. Харамсалтай нь жилийн өмнө байгуулагдсан Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байна. Би үүнийг нь эсэргүүцээд асуудал тавиад байгаа юм. Одоо томилоогүй байгаа сайд нарынхаа оронд ч дан дээлтэй сайд тавих шаардлагыг тавьж байсан. Би бас ам.долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр  ам.долларын ханш өссөн учраас Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт хэлж, сануулсаар байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21