ЖДҮ-г гэмт хэрэг гэсэн дэд сайдаа огцруулав

2018-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Засгийн газрын  өчигдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үндэслэл нь тодорхойгүй ч салбарын сайд нь дэд сайдаа чөлөөлүүлэхээр Засгийн газартаа танилцуулсан байна.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дэд сайдаа танхимын зарчмаар ажиллаж чадаагүй гэж үзжээ. Б.Энхбаяр саяхан болсон МАН-ын бага хурлын үеэр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь гэмт хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Энэ нь дэд сайдын ажлаа өгөх нэг том шалтгаан болсон бололтой. Тэрээр тухайн үед “Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан талаар яригдаж байна. Үүнийг шалгах уу” гэсэн асуултад “Баримттай мэдээллийг, хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгана” гэж хариулсан байдаг. Үүний өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг авсан баримтыг олон нийтэд дэлгээд байсан. Тэгвэл дэд сайд Б.Энхбаяр ийнхүү Засгийн газрын тэргүүнийхээ ЖДҮХС-гийн зээлийг шалгах үндэслэл бий гэж хэлснийхээ төлөө ажлаа өгч таарлаа. Тэрээр үргэлжлүүлэн “Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө урвуулж ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь өөрөө авлигын эсрэг гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найм хүртэл жилийн хорих ялтай. Хуулийн өмнө адилхан л байх ёстой. Өөрөө шалгуулах болохоор шударга бусын хонгил яриад байх хэрэггүй. Хуулийн хонгол дээр өөрсдөө очих хэрэгтэй. Шалгуулах хэрэгтэй, шударга л байх хэрэгтэй” гэж байлаа. Ийнхүү олон нийтийн өмнө ХЗДХ-ийн дэд сайд нь ЖДҮ-г гэмт хэрэг гэдгийг зарласан учраас зээл авсан эрх бүхий албан тушаалтнуудад таалагдаагүй гэдэг нь тодорхой. Түүнийг танхимаасаа хөөх нь цаг хугацааны л асуудал байсан биз. Б.Энхбаярыг 2016 онд Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эрдэнэтэд хүний наймааны бүлэг байдаг. Хүчээр үнэлүүлдэг. Эрдэнэтийн цагдаа тагнуулын газрын дарга нар хахууль авсан байх. 1998 оноос эхтэй хэргийг илрүүлж чадахгүй байдаг
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21