Аюулгүйн зөвлөлийн гишүүд протоколтой уулзах цаг нь болжээ

2018-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд, олны ярьдгаар Төрийн гурван өндөрлөг нууцаар уулзсан тухай “ордны хов” дуулддаг болоод удлаа. “...Х.Баттулга У.Хүрэлсүхтэй уулзсан байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг загнажээ”, “М.Энхболд У.Хүрэлсүх хоёр уулзаж ярилцлаа. Тэд тохиролцсонгүй” гэсэн мэдээллүүд улс төрийн хүрээнд байнга яригддаг болов. Тэр ч байтугай “...Аюулгүйн зөвлөлийн хурал дээр би ганцаарддаг” гэж ҮАБЗ-ийн нэг гишүүн, УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ. Бас сая болж өнгөрсөн МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Би Энхболдтой найзын хувиар ч, эр хүний хувьд ч олон удаа уулзсан” гэлээ. Маргааш нь УИХ-ын дарга М.Энхболд “...Би Хүрэлсүхтэй уулзахдаа ингэж хэлсэн” гэв. Угтаа эдгээр нь та бидний зүгээр сонсоод өнгөрөх хов жив, бор шувуу төдий зүйл биш юм. Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд ингэж хаа сайгүй, эр хүний ёсоор, найз нөхдийн журмаар уулзах ёсгүй юм байна. Тэрийг хуулиар хориглодог. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон учир, М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байгаа тул, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохоор энэ гурван эрхэм хоорондоо уулзах нь хориотой. Тэд бие биеэ “...Манайд очиж мах чанаж идье” гэж дуудаад уулзах боломжгүй албан тушаалтнууд юм. Албан тушаал нь тийм эрхгүй болгож буй хэрэг. Харин Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурав гурвуулаа нэг дор, эсвэл хоёр нь уулзахаар бол Төрийн ордонд, протоколтой л уулзах учиртай. Хэрвээ Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурав дээрх мэтээр Төрийн ордноос гадуур, ямар нэг протоколгүй уулзаж, яриа шивнээ хийгээд байдаг нь үнэн бол түүнийг нь хуйвалдаан гэж үзнэ. Хуульд тэгж л заасан. Гэтэл тэд ойрын үед албан ёсоор уулзалдсангүй. Энэ хооронд улс төрийн хямрал дээд цэгтээ хүрэв. Үүнийг нь анзаарсан УИХ-ын зарим нэг гишүүн хүртэл “ҮАБЗ-ийн гишүүд нэн даруй хуралдана уу” гэж бланк дээрээ хүсэлт бичээд өгч байгаа харагдаж байна. Үнэхээр ч тэд албаны журмаар хуралдах цаг нь болсон байна. Эс тэгвээс улс оронд улс төрийн хямрал нэгэнт үүсч, явсаар Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхүйц аюултай явдал болж магадгүй гэх мэдээлэл чих дэлсээд эхэлж байна. Нөгөөтэйгүүр, Аюулгүйн зөвлөлийн гишүүд “гадуур” уулзаад төрийн хуйвалдаан зохион байгууллаа гэж улс төрийн хүрээний зарим нэг хүн нэр цохоод хэвлэлд ярьж байна. Ингэж болохгүй. Улсад аюултай. Хэрвээ энэ үнэн бол Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ “аюултай харилцаа”-гаа таслан зогсоох ёстой. Иймээс тэд нэн даруй Төрийн ордонд, прото­колтой, бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, олны нүдэн дээр, ил тод уулзаж, төрийн хямралыг авч хэлэлцэх цаг болсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21