Ц.Ганхуяг: Сайн цаг хаяанд иржээ

2018-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Монголын улс төрд үүсээд буй нөхцөл байдлыг Иргэний Зориг Ногоон намын дарга  Ц.Ганхуяг  “Шударга ёсны төлөө хувьсгалын цууриа дэгдлээ” хэмээн  тэмдэглэжээ. Тэрээр ИЗНН-ын шинэ жилийн баярыг нээж хэлсэн үгэндээ  “Монголчууд энэ удаагийн шинэ жилээ сайн цагийг ойртуулсан сайхан жил гараасай гэж хүсч, мөрөөдсөн итгэл сэтгэлээр дүүрэн тэмдэглэж, шударга ёсны төлөө хундага тулгаж байна. Иргэний Зориг Ногоон намынхны хувьд байгуулагдсан цагаасаа зорьж, хүсч ирсэн тэр САЙН ЦАГ хаяанд иржээ. Шударга ёсыг хүсэмжилсэн нийгмийн түрхрээн бидэнд ийм итгэл өгч байна. Өнөөдрийг хүрсэн бидний зам тийм ч сайхан дардан байгаагүй. Болохоос болохгүй хүртэл нь нөхөрлөж, тэсвэр тэвчээр шаардсан он жилүүдийг үджээ.Бидний өмнө олон сорилт тулгарч байсан ч бид давж чадсан, нягтарч чадсан. Зорилгынхоо төлөө, үзэл санааныхаа төлөө, Зориг агсаныхаа шударга үйлсийг мөнхлөхийн төлөө өөрсдийгөө хатуужуулан тэмцсэний үр дүнд түмэн олныхоо ШУДАРГА ЁС-ны хувьсгалын цуурай хангинах чимээг илхэнээ сонсож, мэдэрч байна. Эх орныхоо сайн сайхны төлөө Монгол даяар хувьсгалын оч асчээ. Энэ бол Та бидний ЯЛАЛТ, сэтгэлийн аугаа их таашаал юм. Бид бие биенээ улам дэмжин, нягтарч энэ сайхан үйлсэд манлайлан оролцох болно. Ирж байгаа гахай жил  Монгол зон олныг минь олон жил туйлдуулж, зовоосон харгис муу бүхнийг хүчит соёогоороо хадран хөөж, ЗӨВ-ийг нутагшуулах их үйлсийн гарааны эхлэл авчрах болтугай. Мөнх хөх тэнгэртээ ивээгдсэн сайхан жилүүд үргэлжлэх болтугай” гэсэн байна.   Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21