“Алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан”

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Хариуцлагатай, ил тод уул уурхай” хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болсноор нэг литр боловсруулсан нефтийн өртөг 850 төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан” хэмээн мэдэгдэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийн татвар хураамжийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өссөн үзүүлэлт хэмээн онцлов. Мөн тэрээр “Өдөрт 1000-1500 нүүрс ачсан машин хэлээр гардаг байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард 300-500 болж буурсан. Энэ талаар Хятадын талтай, холбогдох албаны хүмүүстэй, Элчин сайдтай уулзаж ярилцсан. Өдрийн тээвэрлэлт 1000-1500-д тогтмол байлгана гэж тохиролцсон ч харамсалтай нь тохиролцоондоо хүрч чадсангүй.  Нүүрсний экспорт цаашид хэвийн үргэлжилнэ гэж бодож байна” гэсэн юм.  Түүнчлэн шатахууны ханш дэлхийн зах зээл дээр буурсан болохоор үүнтэй уялдуулж, Төвбанк болон дотоодын томоохон импортлогчидтой уулзаж шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр буулгасан. Цаашид 200 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтой гэлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъябазараас зарим зүйлийг тодруулав. -Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оны өмнө батлахгүй бол яах вэ. Учир нь ирэх сарын 1-нээс алтны татвар шинэ хуулиар зохицуулагдах болж байгааг салбарынхан ярьж байна? -Хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэх шатандаа явж байгаа. Алтны татварыг 2.5 хувь болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс яаралтай энэ хуулийг батлах хэрэгтэй. Хэрэв энэ хууль батлагдаж чадахгүй бол шинэ оноос алтны татвар таван хувьд хүрнэ. Нэг унци алт 106,217.95 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр хэрэв алтны татвар таван хувь болбол өсөн нэмэгдэх татвар нэмэгдээд ес орчим хувьд хүрнэ гэсэн болгоомжлол бий. Бид салбарыг шинэчлэх, хил гаалийг чангатгах асуудлаа цэгцэлж чадаагүй байж хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталж амжихгүй бол өнгөрсөн түүхийг давтах эрсдэлтэй тулгарна. Нөгөөтэйгүүр Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид Монгол Улсаас олборлосон алтыг Төвбанкинд тушаах ёстой гэсэн зарчим барьж байгаа. -2019 оноос 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэсэн. Энэ ажил юу болж байна вэ? -“Эрдэнэс-Тавантолгой” компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Нийт хувьцааны  85 хувийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр Засгийн газар удирдамж гаргаж, бодлогоор шийднэ.  Компанийн хувьд хангалттай үр ашигтай ажилласан, ногдол ашиг тараах санхүүгийн боломж бүрдсэн. Нийт 335 тэрбум  төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар 678 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Хувьцаат компанийн үндсэн үүрэг бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах юм. Ногдол ашиг тараах үйл явц гурван үе шаттай явагдана. Нэгдүгээрт, компани үр ашигтай ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас бодлого гарах ёстой. Үүний дараа компанийн ТУЗ-ийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ энэ сарын 31-ний байдлаарх аудитлагдсан тайлангаар тасалбар болгоод бүх мөнгөн дүн, үр ашгийн тооцоо эцэслэн гарна. Ингээд ТУЗ шийдвэр гаргаад дөрөвдүгээр сард зарлан хувьцаа эзэшигчдийн хурлаар ногдол ашиг тараах асуудлыг эцэслэн шийдэх болно.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21