Бага хурлын дараах тайлбарууд

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.БАТСАЙХАН   МАН-ын  бага хурал өнгөрсөн лхагва гаригт үүрийн 04:00 цаг хүртэл хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй  гэсэн тогтоолыг баталжээ. Мөн бага хурлаас 12 гишүүнийг хасч, удирдах зөвлөлдөө ч өөрчлөлт оруулжээ. Тэгвэл  өчигдөр УИХ-ын чуулган хуралдах байсан ч мөн л МАН-ын гацаанаас  шалтгаалан хуралдсангүй, тав дахь удаагаа хойшлов. МАН-ын бага хуралтай холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийсэн. МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийсэн юм. Бага хурлын дараах тайлбаруудыг тоймлон хүргэж байна.     М.Энхболд: ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА РУУ ХАЛДСАН ШИЙДВЭР ГАРГАЛАА -УИХ-ын чуулганы хуралдааны ирц гурав дахь долоо хоногтоо бүрдэхгүй байна. Засгийн газрын гишүүд зориудаар хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасалж байна. Үндсэн хууль зөрчиж байна.  Хуулийн дагуу шаардлага тавьбал УИХ-ын даргын албан тушаалыг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй.  Мөн манай намын хурал хаалттай болж,  хуульд нийцээгүй, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан шийдвэр гаргалаа.  Хурлын үеэр намын дарга “Хоёулхнаа зөвлөх зүйл байна” гээд уулзсан. Нэгдүгээрт, “намайг өргөдлөө өг” гэсэн. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийднэ гэсэн. Хоёрдугаарт, хоёулаа ажлаа өгчихвөл яасан юм бэ. Гэхдээ үүнийг зөвхөн хоёулаа л ярьж байгаа шүү” гэж хэлэхэд нь би  хууль журмаар нь асуудлаа тавь гэдэг байр сууриа хэлсэн.  Гэтэл над руу зориуд дайралт, гүтгэлэг  хийж байгаад харамсч байгаа. Би Ц.Нямдоржийг шүүхэд өгөхөөр шийдсэн. Хэрэв ярьсан зүйл нь үнэн бол нотол, худлаа бол надаас уучлал гуйх хэрэгтэй.     Б.Баярбаатар: МАНАЙХ ГИШҮҮДЭЭ ХӨӨДӨГ НАМ БИШ -МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Намын дарга өөрийн эрхийн хүрээнд УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Үүнийг нь Бага хурлаар дэмжих эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хуульд тодорхой заасан байдаг.  Тэр хуулийн заалтад бид халдаж, хууль зөрчсөн зүйл байхгүй. Бага хурлын гишүүд, намын хүрээнд ярьж шийдвэрээ гаргасан төдий асуудал. Үүнийг хэрхэн хүлээж авах нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал юм. Мөн бага хурлын 12  гишүүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүнээс Су.Батболд, Д.Хаянхярваа нарын нэрийг түдгэлзүүлж, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарыг багтаагаад байна. Намын дүрэмд гишүүдийг намаас хөөх тухай нэг ч үг байхгүй.  МАН гишүүдээ хөөдөг нам биш гэдгийг энд онцлох нь зүйтэй байх.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21