МАХН: Дээд хуулийн нэр томъёоны тайлбарыг хийж дууслаа

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол   МАХН-аас санаачлан хуульч, эрдэмтэн судлаачдын хамтаар Шинэ Дээд хуулийн төслийг боловсруулан 21 аймаг, есөн дүүргийн иргэдэд  сурталчилсан бол өчигдөр нэр томъёоны тайлбарыг хийж дуусчээ. Энэ хугацаанд иргэдээс хуулийн төслийн зарим зүйл заалтад тайлбар хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Дээд хуулийн нэр томъёо, утга агуулга, зарчим, зүйл заалт бүрт тайлбар хийх ажил өчигдөр дуусчээ. Иймд энэ ажилд идэвх,санаачилгатай оролцсон эрдэмтэн судлаач, хуульчид, намын гишүүддээ батламж гардуулах ёслолыг зохион байгууллаа.     ТӨРИЙН ТОГТОЛЦОО ГАЖУУДСАНЫГ ӨНӨӨГИЙН АМЬДРАЛ БАТАЛЛАА   МАХН яагаад Шинэ Дээд хуулийн төслийг боловсруулсан бэ гэвэл өнөөгийн төр засгийн тогтолцоо, үйл ажиллагаа гажуудсан. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль нэг нийгмийн тогтолцооноос нөгөө рүү шилжих шилжилтийг баталгаажуулсан. Түүнээс хойш 26 жил болж байгаа. Тэр тогтолцоо өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжгүй болсныг улс төрийн намууд, хуульч, судлаачид хэлж буй юм. Тэгвэл МАХН  тогтолцоог өөрчлөх санаачилгын үүднээс Дээд хуулийн төслийг боловсруулан ажиллажээ. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хуулийн төслийн талаар хэлэхдээ “Бид Дээд хуулийн төслийг боловсруулж, эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж, ард түмэндээ танилцуулж, санаа бодлыг нь асууж, засч шинэчилсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Бид Дээд хуулийн төслийг сурталчлан танилцуулахаар 35 мянган км замыг туулж, 21 аймаг, есөн дүүрэг, Монгол Улсын 139 сумаар орсон. Үүний цаана олон хүний  идэвх, зүтгэл, хөдөлмөр бий” гэлээ. Тэрээр Дээд хуулийн зүйл заалт юугаараа ялгаатай талаар  “Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуульд төр, засгийн бүрэн эрх, эрх мэдэл хэнээс эх сурвалжтайг дурдаагүй. Харин Шинэ Дээд хуульд үүнийг ард түмэн мөн гэж заасан байна. Төр, засгийн бүрэн эрхийг одоогийн хуульд ард түмэн дөрвөн секундэд энэ эрхээ эдэлж, дөрвөн жил ямар ч эрх мэдэлгүй болдог гэсэн байдлаар ойлгодог. Дөрвөн секундэд ард түмнээ айлган сүрдүүлэх, аргадан зальдах ажиллагааг улс төрийн намууд хийж гаршсан байна. Ингээд дөрвөн жил амаа үдүүлсэн мэт, айж чимээгүй болсон ард түмнээ элэг барин төр засгийн эрхэнд гарсан нөхдүүд  дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргидаг болоод удаж байна. Үүний нэг жишээ нь УИХ-ын нэг гишүүн “дараагийн сонгууль болтол дөрвөн жилийн зай байна. Та нарт би тайлан тавихгүй. Би ер нь та нарыг гуйж сонгогдсон ч юм биш” гэх зэргээр ард түмэн, сонгогч олондоо бүдүүлэг хандаж  байгаа хандлагаар өнөөдрийн Үндсэн хуулийн дөрөвхөн секундэд эрхээ эдэлж, дөрвөн жил дарлагддаг тогтолцоо болохгүй байгааг амьдрал өөрөө баталлаа. Өнөөгийн Үндсэн хуульд төр, засгийн хамгаалалтад хүн биш мал сүрэг байна гэж заасан байгаа. Бид монгол хүнээ төрийн хамгаалалтад оруулахаар хуульчилсан” хэмээв.     “ДЭЭД ХУУЛИЙН  АГУУЛГЫГ ОЙЛГОХОД НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ХЭРЭГТЭЙ” Дээд хуулийн нэр томъёоны тайлбарын ач хол­богдлыг  Монгол Улсын гавьяат хуульч  Ц.Шарав­дорж тайлбар­лахдаа “МАХН Шинэ Дээд Үндсэн хуулийн  төслөө боловсруулж, бүх ард түмэнд танилцуулсан. Үндсэн хууль нь хамгийн эрхэм дээд эрх зүйн баримт бичиг мөн. Монгол Улсын бүх хууль, журам энэ хуульд нийцэж гарах учиртай. Энэ хүрээнд Дээд хуулийн үг үсэг, утга агуулгыг монгол хүн бүр нэг бүрчлэн мэдэж байх ёстой юм. Бидний боловсруулсан Шинэ Дээд хуулийн төсөл 50-аад зүйл ангитай. Дотроо нэр томъёоны олон шинэ зүйл орсон. Үндсэн хуулийн утга, агуулгыг ард түмэндээ зөвөөр ойлгуулахын тулд МАХН Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тайлбарыг хийлээ. Энэ нь Дээд хуулийг  зөв ойлгоход  ач холбогдолтой. Хуулийн төслийг үргэлжлүүлэн сурталчлах ажил ирэх онд үргэлжилнэ” гэв.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21