Хотыг хэн удирдах вэ?

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Хотыг хэнээр удирдуулах вэ гэдэг асуулт эрх баригч намын дотоодод, нийслэлийнхэн дотор ч асуулт дагуулаад удав. Албан бус сунгаа ч эрт эхэлсэн. Анх Х.Нямбаатар гишүүн “Сонгогчид зөвшөөрвөл би Хотын дарга болъё” гэсэн. Су.Батболдыг халаагаа өгөхийн өмнө  МАН-ын удирдлагууд  ажлыг нь хүлээж авах хүнийг тодруулж нэг ёсондоо “бэлдчихсэн”  нь “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр гэх сураг дуулдсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр ч хүчтэй яригдсан. Мөн Хотын дарга асан Ц.Батбаяр, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар сууж буй  Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой”-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нарын нэр ч гарсан. Тэгвэл нийслэлийнхэн  дотроосоо даргаа тавих сонирхолтой, нэр дэвшүүлж судалгаа гаргаж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсч буй. Тухайлбал, Хотын даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар нэр дурдагдаж байв.   ХОТЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ МЭР Ш.АНХМАА БИШ БИЗ... Эндээс онцлоход  Хотын мэрийн сунгаанд өмнө нь эмэгтэй кандидатын нэр огт сонсогдож байгаагүй. Тиймээс анх удаа Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн сураг гарсан нь  олзуурхууштай. Эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн асуудлыг гардан хариуцаж Су.Батболдын орлогчоор хоёр жил гаруй хугацаанд ажилласан түүнийг Улаанбаатарын анхны эмэгтэй мэр боллоо гэхэд олон нийт эерэгээр хүлээн авах боловч улстөрч эрчүүдийн зүгээс түүнд хүрд эргүүлэх боломж олгох нь эргэлзээтэй. Ш.Анхмаа “Эмнести интернэйшнл”, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагад эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал эрхэлж байсан бөгөөд НИТХ-ын 2016 оны сонгуульд ялж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хүртлээ өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, оёдлын үйлдвэр эрхэлж байв. 2016 оноос хойш УИХ-ын гишүүн А.Ундараатай хамтран жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулсан нь иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байгаа. Түүний хувьд жижгүүдийг тэтгэн урамшуулдгаараа ЖДҮС-гаас зээл авсан том улстөрчдөөс хавьгүй илүү ёс зүйтэй.   ГОЛ ӨРСӨЛДӨГЧИД Улстөрийн хүрээ­ний­хэн гол тулаан Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын хооронд болно гэцгээж буй. Б.Мөнхбаатарын хувьд 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Мөн  Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан. Боловсролын хувьд ШУТИС-ийг химийн технологич, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан юм. С.Амарсайхан 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Өнгөрсөн жил НИТХ-ын даргын төлөөх өрсөлдөөнд ялж өдгөө энэ албыг хашиж байгаа. Дипломат албанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, бизнесийн салбарт “Оюуны Ундраа Групп”-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежерээр ажиллаж байв. Ер нь бол Хотын даргын талаар  ярихын өмнө “Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал ингэхэд яг юу билээ” гэдэг асуулт чухал. Бүгд нэг дуугаар “Утаа” гэх нь ойлгомжтой. Түүнээс хэн нэг эрийг даргаар залах нь  нийслэлчүүдийн эхний зорилго биш. Тиймээс Улаанбаатар хотын дараагийн дарга улстөрч гэхээсээ утааг буу­руулах ажлын эмх цэгц, дэс дарааг олчих нягт нямбай, аж ахуйн аж­лын туршлагатай, өн­дөр шаардлагатай нэгэн байх нь л чухал юм.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

7 цаг 51 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

11 цаг 30 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

17 цаг 52 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

17 цаг 52 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

17 цаг 52 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин