М.Энхболдыг огцруулах Бага хурлын тогтоол гарчээ

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын Бага хурал давхар давхар харуул, хамгаалалт өндөр хяналт бүхий  хаалттай хаалганы цаана өчигдөр /2018.12.19/ бүтэн өдөр хуралдсаны эцэст шөнө дөлөөр завсарлалаа. Сүүлийн үед МАН хэмээх нэр, далбаан “дор” байтугай Төрийн ордонд багтаж шингэхгүй болтлоо дотроо түнжин хагарсан эрх баригчдын хэрүүл, бойкот  энэ удаад хаалттай хаалганы цаана ширүүхэн өрнөжээ. Намын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн илтгэлээр эхэлсэн Бага хурал нэлээд шүүмжлэлтэй үргэлжилж У.Хүрэлсүх, М.Энхболд нарын дунд гол тэмцэл өрнөсөн аж. Парламентын 76 суудлын 65-ыг нь эзэгнэсэн энэ намын талцлаас болж төрийн  ажил гацсаныг ч ард түмэн нүдээрээ харж буй. Тэгвэл УИХ-ын дарга, Засгийн газрыг огцруулах гэсэн бойкотоор үргэлжлээд буй талцлаа өчигдөрийн Бага хурлаар шийдвэрлэж, төрийн гацааг гаргах нь энэ хурлын хамгийн чухал үр дүн байв. Бага хурал эхлэнгүүтээ л дотроо тэмцэл, гаднаа эсэргүүцлийн жагсаалтай нүүр тулсан ч үдэш 21:00 цагт завсарлахдаа УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь огцруулах тогтоол баталсан аж. М.Энхболд  ажлаа өгөхгүй гэж зүтгэсэн ч  Бага хурлаар М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэж санал гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэн тогтоол гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын тогтоолоор үүрэгт ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарч байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21