Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлав

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Түүний байр суурийг хүргэе.

-“Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулах болсон талаараа мэдээлэл өгөхгүй юу? -Монголчууд эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая. Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засч үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Тиймээс би “Нэгдсэн монгол” хөдөлгөөнийг байгуулж надтай нэгдэж, эх орныхоо төлөө тэмцэхийг уриалж байна. Энэ бол цэвэр миний бодол санаа. Түүнээс Ерөнхийлөгчтэй зөвлөсөн зүйл байхгүй. -Тухайлбал, ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? -Юуны өмнө гурван зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, шударга ёсыг сэргээн тогтооё, хоёрдугаарт, газрын доорх баялгийг ард түмний өмч болгох хэрэгтэй. Харин дараа нь чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё. Хууль хяналтын байгууллагад тогтсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарууд руу халдварлаж үсэрхийлсэн. Шударга бусын хонгилыг эвдэж нураана. Иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ыг тараах хэрэгтэй. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээж зохих цээрлэлээ хүртдэг болгоё. Монголд өнөөдөр ийм зүйл алга. 60 тэрбумын хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчдийг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмүүдийг нэн даруй хүчингүй болгож бүх хүн засаглалдаг бус хууль засагладаг тогтолцоог сэргээе. Дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Байгалийн баялгийг ард түмнийх болгох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. -Таны хэлж байгаа ажлыг бодит болгоход хэр цаг хугацаа зарцуулах вэ. Шударга ёс тогтоохын тулд та ямар алхмуудыг хийх вэ? -Аливааг хийе гэвэл арга нь олддог. Хийхгүй гэвэл шалтаг олддог гэдгийг төрийн гурван өндөрлөг болоод гурван сая иргэнд хандаж хэлмээр байна. Эх оронд хэрэгтэй гэвэл өлсөнө, тэмцэнэ, цуглана. Шинэчлэл хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.Баялгийн сан байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Энэ бол боломжтой ажил. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмждэг больё. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй учраас маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчлөхгүй бол эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Эдийн засгийн ардчилал бий болгохын тулд бүхий л салбарт хоршооллын сүлжээнүүдийг бий болгоё.Өнөөдөр Монголчууд талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон. -АН-ын дотоодын нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Та намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна уу? - Газрын доорх баялаг ард түмэнд бус нам байгуулахад зарцуулагдаж байна. Сүүлийн үед АН дотроо ойлголцохгүй байгаа. Гэхдээ миний хувьд намдаа байгаа. Үнэнийг хэлэхэд АН-д сэтгэл дундуур байгаа. Монголын нийгэмд бугшсан асуудалд АН хүчтэй дуугарч шийдэл гарц гаргаж ажиллах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. “Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үүсгэсэн шударга бусын хонгилыг нурааж, шуналдаа дийлдсэн улстөрчдийг зайлуулж, Газрын доорх баялгийг цөөн хүн хэрэглэдэг биш олуулаа хүртдэг, иргэдийн олонхийг дундаж амьдралтай болгохын тулд олон түмэн тэмцэх цаг болсон.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

7 цаг 51 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

11 цаг 30 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

17 цаг 52 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

17 цаг 52 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

17 цаг 52 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин