Онцлох эшлэл Н.Алтанхуяг: Эх оронд хэрэгтэй гэвэл өлсөнө, тэмцэнэ, цуглана

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг Монгол Улсыг хөгжүүлэх, хууль хяналтын байгууллагын шударга бусын хонгилыг нураахын тулд  “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулснаа мэдэгдлээ. “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын үеэр түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  

-Байгалийн баялгийг ард нийтийн өмч болгоё.

 

-Шударга бусыг үгүй хийх эрс шинэчлэлийг Их хурлыг тараахаас эхлүүлье.

 

-Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцдаг 60 тэрбумтнуудыг шударга хууль шүүхийн өмнө зогсоомоор байна.

 

-Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоог сэргээе.

 

- Авлигачин төсөв зохиодог байдлыг үгүй хийхийн төлөө бүх шатандаа тэмцэх шаардлагатай.

 

-Авлигачдын мөнгийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулж, чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж босгоё.

 

-Эдийн засгийн ардчилал бий болгохын тулд бүхий л салбарт хоршооллын сүлжээнүүдийг бий болгоё.

 

-Улс төрийн нам, ард түмэн ч тэр талцаж хэрэлдэхээ зогсоож, улс орноо хөгжүүлэх гарц шийдэл ярих цаг болсон.

 

-Шударга бусын хонгилыг устгахын тулд “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Харин нам дагасан шударга бус хүмүүс холхон байгаарай.

 

-Аливааг хийе гэвэл арга нь олддог. Хийхгүй гэвэл шалтаг олддог гэдгийг төрийн гурван өндөрлөг болоод гурван сая иргэнд хандаж хэлмээр байна.

 

-МАН, АН аль нь ч байсан хөлөө жийлцэхээ больж гарц шийдэл ярих хэрэгтэй. Түүнээс сонгуульд ялна гэсэн амиа бодсон сэтгэлгээгээ болих ёстой.

 

-Газрын доорх баялаг ард түмэнд бус нам байгуулахад зарцуулагдаж байна.

 

-Эх оронд хэрэгтэй гэвэл өлсөнө, тэмцэнэ, цуглана. Шинэчлэл хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

  Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21