МАН гишүүддээ хариуцлага тооцох уу?

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   Эрх баригч намын бага хурал өнөөдөр болно.   Хурлаар улс төрийн хүрээнд гацаанд ороод байгаа олон асуудлын  зангилааг тайлах гэж оролдох болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө талаар намд үүссэн асуудал  улам дүрэлзэж мэдэхээр байгаа. 100-гаад жилийн түүхтэй МАН дотооддоо үүссэн зөрчлөө дарж чадах уу.  Эсвэл тэдний хуваагдал цаасан дээр албажих уу гэдэг нь анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм.  Энэ асуултын хариулт өнөөдрөөс ерөнхийдөө тодорч эхэлнэ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд нэлээд бухимдалтай байгаа. Шударга бус гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ хэлчихсэн. Тэрээр Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр “Шинэ оноос өмнө намын бага хурлаа хийнэ. Шударга бустай тэмцэнэ. Гишүүд дэмжигчдээсээ тусламж хүснэ.  Тэгээд шударга ёсыг тогтоож чадахгүй бол ард түмэнтэйгээ нэгдэнэ” гэсэн сүржин мэдэгдлийг хийчихсэн. Тэгвэл түүний  шударга ёсны төлөөх тэмцэл  өнөөдөр намынх хурлын гол сэдэв байна.  Мөн намын бага хурал учраас хариуцлагын асуудлаа нам дотроосоо  эхлэх болов уу гэж харж байгаа. Тухайлбал,  ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,  Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар холбогдсон. Тэгэхээр шударга ёсны тэмцэл намын бага хурлын хүрээнд бол тэдэнд хариуцлага тооцохоос эхлэх учиртай. Түүний дараа УИХ, Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал яригдах болов уу. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21