Н.Номтойбаяр намын даргынхаа ЖДҮ-г ил болгов

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийж,  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ЖДҮХС-гаас авсан зээлийн мэдээллийг ил болгов.  Тэрээр  “Би хувь хүнийхээ хувьд нэлээд зориг гаргаж, энэ мэдээллийг хийж байна. У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн “загалмайлсан эцэг” юм байна. Тийм болохоор  зээл авсан гишүүдээ хамгаалаад суугаад байна. Өөрөө иргэдийн боломжийг хулгайлсан байж шударга ёс ярихыг нь сонсохоор ичиж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэлгэсэн баримтаар бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2016 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа дүү У.Давхарбаярынхаа “Жаргалант мах импекс” компанийн нэр дээр 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.   У.Давхарбаяр нь тус компанийн эзэн Ч.Батмагнайтай хамтран хэд хэдэн компани байгуулсан байдаг бөгөөд түүний нэг нь “Жаргалант мах импекс” компани юм. Улмаар ЖДҮХС-гаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан, 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327.1 төгрөгийг, мөн 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөг авсныг баримтад өгүүлсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ мэдээллийг шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад өгсөн.  МАН ЖДҮ-чин даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрээр Ерөнхий сайдыг ажлаа өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ гэж байлаа. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Танай намын бага хурал болох гэж байна. Таны мэдээлэл улс төрийн зорилготой юм шиг харагдаж байна. Хуулийн байгууллага ЖДҮ-тэй холбоотой асуудлыг маш их нууцалж байгаа. Та энэ мэдээллийг хаанаас олсон бэ? – Би өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт энэ мэдээллийг цацах гэж байсан. Гэтэл Засгийн газрын тэргүүн маань Япон Улсад айлчилсан. Гадаадад улс орныхоо нэрийн өмнөөс айлчлал хийж байхад нь ийм мэдээлэл цацаад хэрэггүй гэж бодоод хойшлуулсан.  Бага хурлын өмнө хийж байгаа нь цаг хугацаа нь л ингээд таарчихлаа. Надад энэ мэдээллийг жирийн нэг ажлаасаа халагдсан төрийн албан хаагч эмэгтэй өгсөн. -Таныг болон хэсэг бүлэг гишүүдийг МАН-аас хөөх гэж байгаа гэсэн? -Намаас хөөх шийдвэр аль эрт гарчихсан. Одоогоор намаас хөөх тогтоолоо албажуулаагүй л байгаа. Өнөөдөр намын хяналтын хороо хуралдах сураг байсан. -ЖДҮХС-гийн асуудал Ж.Эрдэнэбатын Засгийн газраас эхлэлтэй гэж яриад байсан? -Аль ч Засгийн газрын үед ЖДҮХС-гийн зээл байсан. Магадгүй, ганц нэг эрх мэдэлтэн эндээс зээл авч байсан байх. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нийтдээ 30 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна. АН-аас нэг гишүүн авсан байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед У.Хүрэлсүх Шадар сайд байсан. Тэр үед У.Хүрэлсүх манай дүүгийн нэр дээр ийм асуудал байна гээд өөрөө хөөцөлдөөд явж байсан. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21