Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ гэх хууль санаачилдаг, баталдаг төрийн их “айл”-д эмэгтэй гишүүд цөөхөн. Гэтэл тэднийгээ гоочлох нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Ажил хийж яваа, тэр дундаа олны нүдэнд ил ажиллаж байгаагийн хувьд элдэв шүүмж тэднийг дагахыг үгүйсгэхгүй. Байх ч ёстой юм. Гэтэл шүүмж биш доромжлол нь хэрээс хэтэрлээ. Хөөрхий хэдэн эмэгтэй гишүүдээ өмөөрмөөр санагдав. Төрсөн гэр, төвхнүүлсэн амьдралаа орхих шахуу төрийн ажилд зүтгэж байгаа тэднийгээ хааяа ч гэсэн ээж хүн, эх хүн гэдгээр нь харах ухаантай баймаар санагддагаа нуухыг хүссэнгүй. Энэ удаад Д.Оюунхорол гишүүнийг онцолмоор санагдав. Тэрбээр улс төрд 20 жил ажиллаж байна. Ингэхдээ УИХ-ын сонгуульд таван ч удаа нэр дэвшиж, дөрөвд нь парламентад суудал авч байсан туршлагатай улстөрч. Улс төрийн тогоонд 20 жил “буцлах”-д нь түүнийг элдвээр гүтгэгдэж байсныг нь харж байсан уу гэхээс идэж уусныг нь баримтаар нотлогдсоныг нь сонсч байсангүй. Тухайлбал, түүнийг “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд байхдаа харийнханд шонхор зарж, шонхрыг үнэгүйдүүлж, ховордуулж, асар их ашиг оллоо” гээд л нэг хэсэг шуугисан. Шүүх байгууллагаар өчнөөн шалгуулсан ч хэрэг үүсгэх шалтгаан алга гээд хэргийг хаасан байна лээ. Үнэхээр идэж уусан нь үнэн бол хөөрхий эмэгтэй гишүүнийг баримтаар айлган сүрдүүлж, элдэвлэж байгаад, улс төрийн тойргоос шахан гаргах байсан биз. Гэвч шүүх байгууллага тэгж чадаагүй нь түүнээс “Но” илрээгүйн жишээ. Саяхан хүртэл Монгол Кувейтын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хүрээнд байгуулах судалгааны төвийг барина гэж Засгийн газар хоорондын хөтөлбөрөөс өчнөөн тэрбум төгрөг завшлаа гээд л баахан шуугив. Бусад гишүүд нь хүртэл чуулганы танхимд бүлтэлзүүлж суусан. Гэвч үнэн хэрэгтээ энэ төвийг засаж сайжруулаад хичнээн сахйна болгоод ашиглалтад оруулаад Төрийн өмчийн хороо тогтоол гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэлд хүлээлгэн өгсөн л байсан. Зөвхөн энэ хоёр асуудлаар хууль хяналтын байгууллага ямар хариу өгснийг мэдээлэх болно. Цэвэр гүтгэлэг хийж байгаа нь тодорхой байгаа. Тэр улс төрд 20 гаруй жил, парламентийн танхимд 15 жил сууж байгаа туршлагаараа ЖДҮХС-гаас зээл авсан нөхдийн адил нэн хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломж түүнд байсан. Гэхдээ тэр тэгээгүй. Гэтэл “Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлна” гэгчээр ганц удаа сайдын сэнтийд сууж үзээгүй гишүүд болон шинэ залуу улстөрчөнцөрүүд ганц жил УИХ-д сууж байгаа мөртлөө ЖДҮХС-гийн хөрөнгөнд хуруу хумсаа дүрж, хулгайлж, хошин тайлбар хийж ард түмнээ доромжлон суугааг хараад ой гутаж байна. Ёстой памперснаасаа гараагүй байж бас идэж уухаа урьдал болгочихжээ. Цаашид яаж улс төрд явна даа. Эртхэн бууж өгөөд хувийн бизенсээ хий. Тодруулбал, Н.Энхбаяр, Л.Энхболд нарыг хар л даа. Тэд үнэхээр ичгэвтэр. Зарим нь ард түмний итгэлийг өвөртлөн УИХ-д анх удаа гарчихаад олон мянган сонгогчоосоо олон олон боломжийг нь хулгайлсан “хулгайчид”. Хулгайичд гэдгийг хашилтанд хийх шаардлага ч байхгүй л дээ. Тэд дахиад улс төрд тэр тусмаа УИХ-д нэр дэвшихгүй байлгүй дээ. Дэвшлээ гэхэд сонгогчид нь хэрхэн хандах бол. Ичээсэй. Ийм өчүүхэн бодолтой, хувиа хичээсэн хүмүүс улс төрд явдаггүй юм даа. Тэдний ЖДҮХС-гаас авсан мөнгө хагартлаа баяжсан тэдэнд юу ч биш атал өчүүхэн бизнесээ хөл дээр нь босгох гэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд болон тэдний ар талд суугаа гэр бүлийнхэнд нь асар том боломж байсан нь мэдээж. Гэтэл урдуур орж боломжийг нь ашиглаж, тэрбум тэрбумаар нь хувааж идчихээд ичихгүй одоо ч Төрийн ордонд сууж байгаа нь өөрөө гутамгшиг. Гэтэл Д.Оюунхорол гишүүн биднийг тэгж доромжлоогүй атал бид яагаад түүнийг доромжилж, олны дунд чичилж суух ёстой гэж. Түүнийг гүтгэх, бруутгах, хэрэг тохох ямар ч “но” байхгүй болохоор  нүд рүү чичилчих юм гарч ирэхгүй болохоор одоо нүдээ аних төдийд зураг дарчихаад, түүнийг хуурамч хаягаар олон нийтийн сүлжээнд тарааж, “Унтаахай авгай”, “Архичин” гэх зэргээр элдэвлэж эхэлсэн. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэлд “хий” байсангүй. Арга ядаад түүний нүдээ анивчих төдийд нь зураг дараад тараадаг болж. Арай л өрөвдмөөр арга л даа. Хурал хуй дээр унтаад явдаг арчаагүй, сул дорой нэгэн даанч биш л дээ. Сүүлдээ бүр Д.Оюунхоролыг архичин гэж бичүүлжээ. Яах нь вэ дээ. Энэ эмэгтэй бол өөрөө ёс суртахуунтай, боловсролтой төдийгүй Монголын боловсролд том хувь нэмрээ оруулж яваа. Д.Оюунхорол бол рекламдаж, өөрийгөө сурталчилж гүйдэггүй, даруухан хэлэх үгээ хэнд ч хэзээ ч хэлж чаддаг гэдгийг монголчууд мэднэ. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, дарга дагаж, цүнх барьж, архи эргүүлж элдэв аргаар улс төр хийдэггүй жинхэнэ  парламентч эмэгтэй. Энэ нийтлэлийг ямар нэг байдлаар захиалгаар бичээгүй. Бичих ч үгүй. Харин эрчүүд цөөхөн эмэгтэй улстөрчдийг гүтгэлгээр хүчирхийлж байгааг хараад дуугүй суумааргүй байна.  Түмнээ төлөөлөх төрийн ажилд хоёргүй сэтгэл, хатан ухаан, шударга үйлээ зориулж яваа эмэгтэйчүүдийг шахан хавчиж байгаад шантраачихвий гэсэндээ ийн бичлээ. Монголчуудад бухимдах зүйл бишгүй байгаа нь үнэн. Тиймээс бурууг хурцаар шүүмжилж, зөвийг хөхиүлэн дэмжих ухамсартай байгаасай гэсэндээ ийн бичлээ. Эх сурвалж: http://mminfo.mn М.Аялгуу
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21