Төрийн банкийг төр нь мэддэг үү?

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ   Сүүлийн үед арилжааны банкуудтай холбоотой таагүй явдлууд дараалан гарч байна. Хамгийн сүүлд “Капитал” банк ЖДҮ-гийн хэрэгтэй холбогдож, АТГ шалгаж, эзэмшигч нь болох УИХ-ын гишүүн Б.Ундармаа тус газарт байцаалт өгсөн тухай мэдээлэл цацагдлаа. Тэгвэл Төрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны ганц банк бол Төрийн банк ч бас хэл ам таталсаар байна. Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллер авлигын хэрэгт холбогдсон. 2018 оны аравдугаар сарын 23-ны орой АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх зургаан хүнийг баривчлан ШШГЕГ-ын харъяа Хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг юм. Тэднийг онц их хэмжээний мөнгөн дүн бүхий зээлүүдийг гаргахдаа олон сая төг­рөгийн авлига авсан. Гүй­цэт­гэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банк­ны төв болон тоо­цооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараар дамжуулан зээл судлуулан гаргахдаа танил талдаа зээл олгуулж, зээлийн тодорхой хувийг авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Энэ асуудал тэгсгээд чимээ сураг алдарсан. Хэрэг явдал хэрхэн өрнөж байгаа талаар хуулийнхан ч таг чиг болсон. Гэхдээ ийм асуудал Төрийн банкинд байсаар ирсэн. Төрийн өмчид дүрдэг “хуруунууд” тэнд ч дүрээстэй байгаад байх магадлал өндөр юм. Ер нь бол Төр өөрийн мэдлийн банкинд хяналтаа хэр зэрэг тавьдаг вэ гэдгийг анхаарах ёстой болоод байгаа юм. Учир нь иргэд, байгууллагууд Төрийн нэрээр үйл ажил­лагаа явуулдаг учраас бай­гуулагдаад удаагүй энэ бан­кийг сонгодог нь нууц биш. Түүнчлэн Төрийн банкны хувьчлалын асуудал байсгээд л босч ирдэг. Тэгсгээд сураггүй болдог. Гэвч Төрийн банкийг хувьчлагдвал авах эзэн нь тодорхой гэх нэр, ус заасан мэдээллүүд бас байнга явдаг. Үүнээс гадна Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсний дараа Төрийн банкны удирдлагуудаар томилогдож очсон хүмүүсийг “хувьчлалд бэлтгэх баг очлоо” гэцгээ­сэн. Зарим нэг удирдлагыг одоогийн УИХ-ын нэр бүхий гишүүн томилсон гэх яриа ч Төрийн ордноор нэг хэсэг “нисч” байлаа. Энэ ямар учиртай үг болохыг улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг бололтой юм билээ. Юутай ч цаг төрийн ийм ороо бусгаа үед Төр өөрийн мэдэл дэх цорын ганц арилжааны банкиндаа анхаарал тавьж, хяналтаа тогтоох цаг болсон байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21