Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг судлаачид ингэж үзэж байна

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын эргэн тойронд судлаач, ажиглагчдын байр суурийг сонирхлоо.   О.Жаргалсайхан /Япон судлаач/: АЙЛЧЛАЛЫГ ӨӨДРӨГ ӨНЦГӨӨС ХАРЖ БАЙНА  -Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын Засгийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үр дүнг нь та хэрхэн дүгнэж байна? -Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалыг би их өөдрөг өнцгөөр харж байна. Япон улс манай “гуравдагч хөрш”-ийн улсууд дотроос хамгийн түрүүнд шахам “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон, манай улсын чухал түнш орнуудын нэг шүү дээ. Тиймээс хоёр орны Ерөнхий сайдуудын  дээд хэмжээний уулзалт маш нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дор  болж, манай орны хувьд нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг нарийвчлан хөндөж ярилцсан, хамтарсан мэдэгдэл гарсан нь өөрөө ач холбогдолтой юм. Мөн дунд хугацаа­ны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгчээ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын талаарх яриа хэлэлцээ яагаад удаашраад байгаа, концессын гэрээний удаашрал, буудлыг ирэх онд багтаан ашиглалтад ороход манай талаас хийгдэх, хүлээгдэж буй ажлуудыг манай Засгийн газар хүч тавьж найдвартай, тогтвортой бодлогоор хангахад энэ айлчлал нэлээн түлхэц болсон болов уу гэж харж байна. -Жишээ нь ямар салбарт харилцаа хамтын ажиллагааны ахиц дэвшил гарахаар байна вэ? -Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нэлээн түлхүү чиглэгдэх нь, өмнө хэрэгжүүлж ирсэн ажлууд цаашдаа ч хүрээгээ тэлэх нь гэж үзэж байна. Жишээлбэл, АШУҮИС-ийн харъяа эмнэлгийн асуудал, АНУ-тай хамтарсан “Хааны эрэлд” сургуулилтад Японы тал идэвхитэй оролцох нь гэх мэт өөдрөг зүйл байна. Япон улсын Засгийн газрын хүчин чармайлтаар хэрэгжиж байгаа “ Чөлөөт, нээлттэй Энэтхэг Номхон далай” бодлогыг манай улс бодлогоор дэмжиж, мөн он удаан жил яригдсаар ирсан хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар урьдын адил хамтарч, санаачилгатай ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. Японы хэвлэлүүд энэ чиг­лэл дээр нэлээн ач хол­бог­дол өгч бичсэн байсан. - Цаашид манай улсад нааштай өөрчлөлтүүд авчрах ямар алхам, шийдлүүд  гарах бол?    -Хоёр орны харилцаа дээд түвшиндээ, бичиг цаасны хүрээнд маш амжилттай өрнөж байдаг, харин дэвшигдэж шийдвэр гарсан ажлуудын хэрэгжилт манай талд удаашралтай явж ирсэн асуудлыг нэлээн нухацтай хөндөв үү гэж харж байна. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяараа авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа энэ үед айлчлал болж байгаа нь авлига хээл хахууль, хулгай дээр­мийн асуудлаа бараг “шийдчихсэн” улсын хувьд манай Ерөнхий сайдын энэ алхмыг нухацтай ажиглаж харж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Үнэхээр хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтуудаар шийдэгдсэн бодлого чиглэлүүд манай улсад яг хэрэгжих дээрээ тулахаар удаашраад ирдэг, ойлголтын зөрүү, ажлын арга барилын зөрүү, бодлогын зөрүү, улс төрийн болон яам, тамгын газар дахь боловсон хүчний бодлого чадамж дээрээ алдаа гар­даг, Япончуудыг гайхашруулсан зүйлүүд олон гардаг гэж боддог. -Тэгвэл манай улс, бид юун дээр анхаарах ёстой гэж та үзэж байна?  -Хоёр орны харилцааг хөгжүүлье, санасан сэдсэн зүйлүүдийг цаад талынхаа “тамирыг баралгүй” шийдээд явья, зүүгдээд явья гэвэл япон менежмент, япон хүний сэтгэлгээ, албан байгууллага, хувийн хэвшил, компанийн засаглалын япон соёл, ноу хау, бүүр цаашилбал Японы төрийн байгууллагын ажлын арга барил чиг хандлага руу эрчимтэй суралцах судлах хэрэгцээ байна, энэ тал дээр анхаарах цаг болсон гэж үзэж байна.     Ч.Куланда /Японы Осака хот дахь Монгол Улсын консул асан/: ЯПОНЧУУД ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ, МАНАЙХАН БИЕЛҮҮЛДЭГГҮЙ -Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна? -Миний хувьд  Япон улсын Осака хотын консулаар ажиллаж байсан дипломат албаны байр сууриас биш харин Японтой ойр байдаг хүний хувьд таны асуултад өөрийн бодлыг л хэлье. Ер нь бол Монголын бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар өөрийн суудлыг эзэлсний дараа Япон руу явдаг. Нэг ёсондоо жижүүрийн алба, үзүүлдэг нэгэн маяг  болсон. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал өмнөх Засгийн газрын тэргүүний хийж байсан айлчлалын үеэр ярьсан ажлын үргэлжлэл болж харилцаа болоод яриа хэлэлцээнүүдэд тодорхой өөрчлөлт хийгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, дахин давталт маягаар энэ удаагийн айлчлал болж өнгөрлөө гэж харагдаж байна. Япончууд манай улсад болоод монголчуудад маш хүн­дэт­гэлтэй ханддаг. Тэр хүнд­лэл, ёсоо ч энэ удаа үзүүлж, уламжлалт хүндлэл, ёслолоо ёс алдалгүй үзүүлж байна. -Таны бодлоор хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ? -Монголын талаас Япон улсад хандаж маш олон хүсэлт, гуйлт тавьж ирсэн. Японы тал манай улстай харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан улс юм. Монголын талаас эдийн засгийн олон санал, хүсэлт хэлдэг.  Япончууд нэг ч удаа үгүй гэж хэлж байгаагүй. Мөн тэд нэг л зүйлийг маш олон жил ярьж байгаа. Тэр нь үр дүн муутай байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед жаахан ахицтай явсан, одоо зогссон. -Тэр нь ямар асуудал вэ? -Японы талаас Хойд Солонгостой найрамдалт харилцаатай Монгол Улсын дэмжлэгийг авч Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг өгөөч гэсэн хүсэлт байв. Үүнийг сая Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхий сайдыг очиход нь бас л дурдаж байна лээ. Ер нь Японы тал манайхаас энэ л үнэ цэнийг эрхэмлэхийг хүсдэг гэж болно. Мөн үнэ цэнийг эрхэмлэж үзнэ гэдэгт найддаг. Хэвлэл мэдээллийнхэн нь ч гэсэн манай төрийн өндөрлөгүүдийг Япон улсад айлчлал хийгээд очиход тавихыг хүсдэг  асуулт, зарчим нь энэ. Зарим нь энэ асуултыг шууд тавьдаг. Харин манайхан асуултаас бултчихдаг. Гэвч Японы талаас санал хүсэлт, горьдол тээсээр л байдаг.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

17 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

20 цаг 6 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22