Түр орлон гүйцэтгэгчид юу хийж чадах вэ?

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Явах хүнээр ачаа бүү ачуул гэдэг үг бий.  Тэгвэл төрийн өндөр албанд түр орлон гүйцэтгэгч олноор бий боллоо.  Эрх баригч намын байгаа байдал тал талд ийм байдал үүсгэж байна. ХХААХҮ-ийн сайдгүй өвөл цагтай золгоход хүргэв.  Газар тариалан, мал аж ахуйн салбарт гол бодлогыг атгаж явах учиртай энэ яам сайдгүй, тэр битгий хэл Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа.   Уг нь өдийд тус яаман дээр жинхэнэ ажил буцалж байх учиртай сан.  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.  Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь мөн зээлтэй холбоотой асуудлаар  хуулийн байгууллагад саатуулагдаад байгаа.    Тэдний оронд сайдыг томилсонгүй.  Дэд сайд Ж.Сауле нь түр орлон гүйцэтгэгч маягаар яамны ажлыг авч явна. Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш бараг нэг сарын хугацаа өнгөрлөө. Улс орны аюулгүй байдлыг  хангах, тусгай чиг үүрэг бүхий хүчний байгууллага одоог хүртэл удирдлагагүй, түр орлон гүйцэтгэгчтэй байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн тэргүүнээсээ сайдаас огцрох визээ авчихсан сууж байна.  Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудал мөн л УИХ дээр гацчихсан байгаа.  Салбарын сайдын явах  нь тодорхой болсон учраас   тэр түр орлон гүйцэтгэгч маягтай ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.  Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллаж байна.  Нийслэлд агаарын бохирдол, төсөв санхүү, түгжрэл гээд олон асуудал бий.  Яг энэ цаг үед түр орлон гүйцэтгэгч юу хийж чадах вэ. Түр орлон гүйцэтгэгчтэй дараагийн яам ЗТХЯ.  Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо. Гэсэн ч  тэр сар гаруйн хугацаанд л сайдаар ажиллах хувьтай байжээ. Бараг Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайд хийсэн хүн нь Я.Содбаатар болж байх шиг байна. Тэр энэ сарын 3-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байна. Я.Содбаатар  ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ. Одоо тэрээр өргөдлөө өгсөн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21