Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР   “...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “...МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ. Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм. Ер нь бол юм болгоны ард л Т.Бадамжунай гэдэг нэр явдаг болсон. Тэгвэл мань эр арваад хоногийн өмнө Замын-Үүдийн боомтоор гарсан байна. Тэрээр ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давжээ. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна. Уг нь бол Т.Бадам­жунай шиг “том гар”хилийн дээс алхаж, гадаад руу явахаар бол  хувийн онгоцоороо нисэхээс наагуур л юм болох учиртай. Ингэж Замын-Үүдээр, тэгээд бас “69”-д сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллагад түүнийг хил давсан талаарх мэдээ баримт ирсэн байж таарна. Хэрэв Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд, хар машины ард ачигдаад гэртээ биш 461 дүгээр анги руу очих байжээ. Тиймээс Замын-Үүдээр нууцаар гарч явсан байгаа юм. Ингэх хоёр ч шалтгаан бий болж, хуулийнхан түүнийг “анхаараад” эхэлчихсэн байжээ. Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай хол­боотой нэгэн том асуу­дал гараад ирсэн байна. 2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн  байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдож эхэлсэн байна. ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв. Үүнээс гадна Т.Бадам­жунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна. Ийм хоёр том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас зугтаж эхэллээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21