Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирж гаргана

2018-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН   УИХ-ын чуулган өчигдөр хуралдах байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин хойшиллоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг албан бичгээр өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг гишүүдийн олонх нь шаардсаар гурван долоо хоног болж байна. Тиймээс огцруулах шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг хуультай гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Улс төр дэх манан арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Манангийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэдэгт бид гарын үсгээ зурсан. Манангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй өрөөнөөс нь чирж гаргана” гэв.  Мөн УИХ-ын дарга  М.Энхболд шаардлагын дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал гарын үсэг зурсан гишүүд УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.  

“ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ОГЦОРНО”

  Үүний дараа Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Чуулганы дэгийн тухай хуульд УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг таслах эрхгүй. Хуралдааныг ямар үед орхиж гарах вэ гэдэг нь мөн хуулийн заалттай. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар зөвхөн хоёр үндэслэлээр УИХ-ын гишүүн чуулганы хуралдааныг орхин гарах үүрэгтэй.  Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа үед УИХ-ын гишүүн  чуулганы хуралдаан болон байнгын хорооны хурлыг орхин гарах үүрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тохиолдолд мөн хуралдааныг орхин гарах эрхтэй. Бусад тохиолдолд УИХ-ын гишүүд  хуралдааныг орхиж гарах эрхгүй.Засгийн газрын гишүүд   Үндсэн хууль,  УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Хэрэв Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно” гэв. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21