Бүгд Найрамдах Казахстан Улс тунхагласны  27 жилийн ойг тэмдэглэв

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.Олдох Бүгд Найрамдах Казахстан Улс тунхагласны 27 жилийн энэ өдрүүдэд тохиож байна.  Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Тусгаар тогтнолын өдрийг угтан энэ сарын 12-нд  хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, казах үндэстний төлөөлөл, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  энэ үеэр Казахстан нь  тусгаар тогтносон орны хувьд дэлхийн хөгжингүй орнуудын тоонд багтахаар шийдэмгий алхмууд хийж байгааг онцлон, тус улсын ололт амжилтыг  өндрөөр үнэлэсний зэрэгцээ хоёр улсын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг  цаашид улам хөгжүүлэх хэрэгтэйг дурдав. Мөн тэрээр  өнгөрсөн  зун Монголд  болсон үерийн гамшигтай холбогдуулан Казахстаны Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн явдалд  Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Элчин сайд К.Кобландин  хэлсэн үгэндээ Казахстаны тусгаар тогтнолын он жилүүдэд бүтээсэн ололт, амжилтууд түүний дотор Төрийн тэргүүний “Казахстан-2050”, “Нурлы жол (Саруул зам)”, Үндэсний хөтөлбөр болох “100 тодорхой алхам” болон Үндэсний эх оронч санаачилга “Мангилик Ел” хөтөлбөрийн хүрээнд стратеги, улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарын шинэчлэлийн талаар  онцлов. Түүнчлэн  Казахстаны 2017-2018 онд НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнчлэлийн тухай,  олон улсын тавцан дахь гол амжилтуудын талаарх мэдээллийг  хүргэв. Энэ онд  Казахстан болон Монгол Улсын хооронд байгуулагдсан Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ой тохиож буй.  Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа холбоо бүх чиглэлд ялангуяа улс төр, эдийн засаг болон соёл-хүмүүнлэгийн салбарт  эрчимтэй хөгжиж ирсэн юм. Хүлээн авалт, хүндэтгэлийн ёслолын үеэр  түүхэн болон архитектурын хөшөө дурсгалууд, Казахын ард түмний соёл, ёс заншил, нийслэл Астана хотын архитектурын онцлогийг харуулсан видео-танилцуулга, ард түмний уламжлалт соёлыг хамруулсан үзэсгэлэн зохион байгуулагдав.  Монгол Улсын Үндэсний консерваторийн цохиур хөгжмийн чуулга болон “Алаш хамтлаг”-ийн домборчид хамтран урлагийн тоглолт үзүүлэв. Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21